Д.Бямбацогт: Уран бүтээлч хүнд шагналын томыг төр биш түмэн олон өгдөг.

Сүүлийн хэдэн өдрүүдэд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгийн зарлигаар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль гардуулах ёслол болоод буй.

Тэгвэл төрийн одон медалиар шагнуулаагүй ч ард түмний хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Д.Бямбацогт буюу “Ноён солиот” өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Жүжигчин Д.Бямбацогт: “Хэд хэдэн сайхан дүү нар минь намайг алдар цол авах ёстой хүн, яагаад өгөхгүй удаад байгаа тухай постолж сошиалд давалгаа үүсгэхийг уриалж надруу таг хийжээ. Дүү нарын сэтгэлд талархлаа. Ах нь гэвч шагнал цол гуншингийн төлөө бүтээл хийдэггүй гэдгийг залуус та нар минь зөв ойлгож өөрсдөө ч тийм байхыг хичээгээрэй.

Уран бүтээлч хүнд шагналын томыг төр биш түмэн олон өгдөг байх учиртай. Тэгээд ч соц үе одоо үе хоёр гэдэг чинь тэнгэр газар шиг тэс өөр Галсан мээрингийн авгай болсон шүү дээ дүү нар минь. Голсондоо ч биш тэр төрийн төмөр шагналыг үнэндээ авахыг хүсэхгүй байноо ах нь. Оронд нь харин та нараасаа болон үзэгч олноосоо мөнгө авахыг л хүсэж байна ккк.

Гэхдээ миний бүтээлийг үзсэний төлбөр маягаар шүү. Бас дүү нарын нүүр номыг иймэрхүү маягаар рекламны самбар болгомооргүй байна. Дашрамд дурьдахад удахгүй ( хорио тавигдсаны дараа ) би амьд харьцааны renaissance хийх гэж байгаа шүү. Ирж үзээрэй мөнгөө төлөөд. Өндөр үнэтэй шүү.

Эцэст нь хэлэхэд МАСК- аа зүүхээ мартав” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *