Хугацаат цэргийн албыг 1.6-2 жил болгохыг иргэн та дэмжих үү? ЭНД ДAPЖ саналаа өгөөрэй.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах цэрэг татлагын товчооны нэгдсэн хурал боллоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цэргийн алба хаахаар явсан залуус зoдyyлax, улмаар амь нacаа алдax тохиолдол гардаг. Үүнд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж цэргийн насны залуус цэргийн албыг хаах ёстой. Ингэхдээ зөвхөн дуудах хуудас авсан иргэд Цэрэг татлагын товчоогоор орох үүрэгтэй.

Уг товчоогоор үзлэгт орох нь залууст ч давуу талтай. Учир нь тэр бүр хүмүүс хамрагдаад байдаггүй эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгийг хийлгэж, биеэ эрүүл эсэхийг мэдэх боломжтой.

Хэрэв үзлэгээр бие нь эрүүлжиж болох өвчинтэй байвал дараагийн ээлжийн цэрэг татах хүртэл хугацаанд дүүргийнхээ болон Өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад орж, өвчнөө эмчлүүлэх боломж бий.

Жил бүр гаргадаг судалгааг үзвэл, цэргийн насны залуусын өвчлөлийн байдал харьцангуй буурч байгаа.

Харин 3одooнтой холбоотой асуудлууд 2021 оны хавар давтагдсан. Үүнд Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга тушаал заавраа гаргаад тодорхой ажлын хэсэг гарч ажилласан. Тийм асуудал дахин давтагдахгүй байх тал дээр бид анхаарч байна.

-Цэргийн насны залуусын хамрагдалт хэр байна вэ?

-Зарлан дуудах хуудас тараалтын хувь өндөр гэх мэдээллийг дүүргүүдээс авсан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтдээ 20,000 гаруй зарлан дуудах хуудас тараагдсан байна.

-Цэрэг зoдyyлсан, амь нacaaр xoxирсон тохиолдлууд гарсан. Ийм тохиолдолд дээд алба хаагчид нь ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?

-Ийм асуудалд ЗХЖШ, БХЯ-наас томилогдсон ажлын хэсэг ажилласан. З о д о о н цохионтой холбоотой асуудлыг хуулийн байгууллага шийдээд явж байгаа.

-Цэргийн зарлан авсан ч COVID-19 халдвараар өвчилсөн бол ямар арга хэмжээ авах вэ?

-Цэргийн албаны тухай хуулийн зарим заалтуудын хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаанаар цэрэг таталгаас чөлөөлдөг.

Хэрвээ тухайн иргэн аль нэг шинжилгээний цэгт өгсөн шинжилгээгээр халдвар авсан гэдэг нь батлагдсан тохиолдолд мэдээж цэргийн албаны татлагаар оруулахгүй.

-Хугацаат цэргийн албыг 1.6-2 жил болгон гэсэн мэдээлэл гарлаа. Үүнд тайлбар өгөхгүй юу. Хоёр жил болгосноор ямар ач холбогдолтой юм бэ?

-Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар цэргийн алба хаах үүрэг хүлээсэн. Сүүлийн жилүүдэд цэрэгт явах хүмүүсийн тоо нэмэгдсэн.

Их, дээд сургууль төгссөн хүмүүс ч цэргийн албыг өөрийн хүсэлтээр хаадаг болсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой. Учир нь тус хуулиар Төрийн албанд ажиллахын тулд цэргийн алба хаасан байх шаардлагатай байдаг.

Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаас ямар нэг байдлаар opгон зайлбал хуулийн дагуу хариуцлага заалт бий.

-Цэргийн ангиуд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байна вэ?

-Бид Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн хүрээнд халдвар хамгааллын үүргээ биелүүлэн ажиллаж байна. Мөн бүх талын эрсдэлээс хамгаалж, цэргийн албаны татлагыг зохион байгуулж байна.

-Танил талаа ашиглаж эмчийн бичиг хyypамчаар үйлддэг асуудал байдаг. Үүнд хэрхэн хяналт тавьж байгаа бол?

-Та бүхэн бусдын дам ярианаас л ийм зүйл сонссон байх. Түүнээс биш яг цэрэг татлагын байраар олон төрлийн эмч нар бүгд үзэж, хамгийн сүүлд ерөнхий эмч дүгнэлт гаргадаг. 2-3 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр орсны дараа цэргийн албанд татагддаг. Тиймээс дээрх асуудал үүнд гардаггүй гэж бодож байна.

-Оюутан цэрэг хөтөлбөр явагдахгүй байгаа юу?

-Цар тахлын халдварын нөхцөл байдлын улмаас 2021 онд оюутан цэрэг хөтөлбөр явагдаагүй. Учир нь оюутнуудыг нэг дор байрлуулж, нэгдсэн журмаар сургалт явуулдаг учраас халдвар хамгааллын дэглэмийг зөрчинө. Тиймээс Засгийн газар Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжих эсэхийг шийднэ.

-Оюутнууд сургуулиасаа бичиг авчраад цэрэгт татагдах хугацаагаа хойшлуулж болно гэсэн үг үү?

-Цэргийн албаны тухай хуульд оюутныг цэрэг татлагаас чөлөөлнө гэсэн заалт байхгүй. Тиймээс оюутнууд сургуулийн тодорхойлолт ч юм уу өөрсдийгөө боломжийнхоо хэрээр тодорхойлох бичиг баримтыг авчраад цэрэг татлагын байраар очиж, үзлэгт орно л гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *