Зураач Л.Өнөрчимэг, Соёлын сайд Ч.Номинд гайхалтай хүсэлт уламжилжээ.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙД Ч.НОМИН ТАНАА ХҮСЭЛТ УЛАМЖЛАХ НЬ:

Хамгийн гол нь Монголчууд бид Дэлхийд байхгүй оюуны бүтээлүүдийг сэдэж бүтээж хийчихээд гадныханд оюуны өмчөө алдаж хойноос нь эзэн бид нар өөрсдөө тэр дэвжээнд нь хүрч очиж өөрсдийнхөө өв дээр тэмцэж тэмцэлдэж ирчихээд Монголчуудынхаа биет бус өвөөсөө медаль хүртэж ирцгээдэг!!!

Би Дэлхийн уран зургийн түүхэнд аrt sport урсгал төрлийг үндэслэсэн ба онол арга зүйг нь боловсруулж спортлог зураач мэргэжлийг бий болгосон өв юм.

Дэвжээ ба багаж хэрэгслийн технологийг боловсруулан Дэлхийн нээлт хийсэн юм!!! Үйлдлээр батлах бүхий л хэлбэр болох үзүүлбэр уралдаан тэмцээн ном альбом CD DVD ярилцлага нэвтрүүлэг баримтат кино гээд бүхий л патент оюуны өмчийг баталгаажуулж нөр их хөдөлмөр зардал цагаа зарцуулсан!!!

Анхдагчид нь миний яс цусны өвөг дээдэс минь билээ. Бибээр Өв-Өг Дээд-Эсээсээ Уламжлан үлдээж буй бодит цорын ганц оюун ухаан нь биет үлгэр дууриалал нь юмаа!!!

тиймд элсээр зурах, хоёр гараар зурах, усан дотор зурах, моллу цаас хийх, малын түүхий арьсаар зурах зэрэг авьяас билэг, зан чанар, ухаан мэдлэг, онол арга зүй, үйлдвэрлэлийн технологи бүхэн минь цэвэр өөрийн нөр их туршилт сонирхолын үйлдэл хийгээд оюун санаа, хэл нэр томьёо, удам судар удам дамжсан үл хөдлөх ба хөдлөх томоохон уран бүтээлүүд түүхэн үйл явдлууд болон үлдсэн бөлгөө…

Үүгээрээ Монголын түүхийн нэгэн хэсгийг сэргээж уламжлан бүтээсэн гэсэн үгээ!!! Ялангуяа Монголын ард түмний оюуны чадавхыг дан ганц өөрийн хичээл зүтгэл, уйгагүй судалгаа, иргэдийн дэмжлэг, эрдэмтдийн зөвлөгөөн дээр төрөн гаргаж, маш их зовлон зүдгүүр, бэрхшээл гүтгэлэг атаархалыг, эдийн засгийн хохиролыг даван туулсан явдал бол өв үнэт зүйлс асар их үнээр ирдэгийг өөрийн туулсан амьдралаар нотолж байна!!!

Дурсгалт үйл явдлууд бодит бүтээлүүд үйлдэл бүр минь бүгд байгаа ба би бол биет бус өв тээгч болон биет өв бүтээн үлдээгч мөн болно!!!

МОНГОЛД ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ЗҮЙЛИЙГ ХИЙЖ БҮТЭЭЖ, ЗӨВХӨН МОНГОЛДОО БҮХНЭЭ ХАМГААЛЖ ЗОРИУЛСАН ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙНХЭЭ ХАРИУД ОЮУНЫ ДЭЭД ЗЭРГИЙН ХЭЛМЭГДЛИЙГ ҮЗЭЖ ЯВНА!!!

Иймд Эрхэм Ч.Номин та энэ цаг үед хүнд хэцүү амьдарч байгаа надад амьдралд минь гүн туслалцаа үзүүлж нөхөн урамшуулалыг хуулийн дагуу олгоно уу.

Иргэн Л.Өнөрчимэгээс 2021.10.12

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *