Ингаана: Би төгс хүн биш тэр минь ч бас төгс хүн байх албагүй гэхдээ бид нэгэндээ бол төгс хүмүүс.

Олон сайхан эрчүүдээр хүрээлүүлэн амьдардаг нэгэн сайхан эмэгтэй бол нэгэн цагт “Хас”-ын хэмээн тодотгож явсан өдгөө “Ард”-ын гэгдэх болсон Ч.Ганхуягын гэргий Г.Уянга билээ. Тэрээр таван сайхан хүүтэй хайраар бялахсан аз жаргалтай эмэгтэй юм. Ингаана буюу Г.Уянга цахим хуудаснаа “Би төгс хүн биш тэр минь ч бас төгс хүн байх албагүй гэхдээ бид хоёр бие биендээ бол төгс хүмүүс” гэжээ.

Тэрээр нөхрөө миний бодлоор би нөхрийнхөө хамгийн сайн найз нь байж чаддаг. Найз гэдэг утга нь ямар өргөн цар хүрээтэй, ид шидтэй билээ. Нөхөр маань ч миний хамгийн дотны найз минь байж чаддаг. Энэ хүрээнд ямар ч эхнэр нөхөр гэсэн хана хэрэмгүйгээр бүгдийг ойлголцож бие биенээ дэмжиж түшиж амьдардаг.

Ингаана эмээтэйгээ хоёулхнаа хамт амьдардаг байжээ. Ээж маань их ажилтай. Надад тэр бүр олдоод бусад хүүхдүүдийн ээжүүд шиг цаг зараад байж чаддаггvй байсан. Тиймээс би яг эмээгийнхээ хvмvvжлээр монгол ахуйд их ойр өссөн. Магадгүй цайсаг гээд эмээгээс үлдсэн тэр зан чанарууд маань одоо ч арилаагүй. Би одоо хүртэл хааяа эмээтэйгээ амьдарч байсан гэрийнхээ хаалга руу очиж явна гэж зvvдлэдэг. Энэ тухай цааш нь үргэлжлүүлбэл сэтгэлд их эмзэг байна. Эмээгээсээ хойш ганцаардаж их л үгүйлдэг байсан хэмээн нэгэн ярицлаганд дурджээ.

Тэрээр мөн хорвоогийн айлын эхнэрүүдийн жаргал зовлон адилхан шүү дээ. Даргын эхнэр, жолоочийн эхнэр өөр гэж би боддоггүй. Ямар ч гэр бүлийн амгалан амьдрал үр хүүхдийн инээд, эр нөхрийн амжилт бүгд л ээж хүнээс, эхнэр хүнээс тодорхой хэмжээнд шалтгаалдаг.

Энэ бүхний үнэ цэнэ эмэгтэй хүний ухаалаг, хүлээцтэй амьдралыг бодитоор харах чадвараар хэмжигдэнэ. Ямар ч тохиолдолд түрүүлж дуугарахаасаа өмнө хэдхэн секунд тунгааж бодоод ярьж байвал тайвнаар асуудлыг шийдэж өөртөө ч өрөөлд ч илүү амар аргаар ойлголцоно. Уурлаж уцаарлах, уйлж гоморхохоосоо илүү эмэгтэй хүн маш тайван байж гэр бүлээ амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.

Ямарваа нэг асуудал гарвал хоёулаа чимээгүй л болчихдог. Хэдэн минутын дараа эргээд ярилцахад бүх юмны учир олддог. Эмэгтэй эрэгтэй хүний үүрэг роль энэ тэнцүү байдаг байх. Миний баримтладаг 3арчим бол хүн юу тарина түүнийгээ хурааж авдаг. Би хариу нэхэхгүйгээр зүгээр л хүмүүст өгөх дуртай. Нөхрөө би хайрлаж байж хайрыг нь хүртэнэ үү гэхээс чи намайг хайрлах ёстой гэж хvсээд тулгаад шаардаад байх хамгийн утгагүй зvйл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *