Путин Америк сэтгүүлч эмэгтэйг “хөөрхөн хүүхэн учраас миний ярьсныг ойлгохгүй байна” гэжээ.

“Хөөрхөн хүүхнүүд толгой муутай” гэсэн санааг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олoн нийтийн өмнө илэрхийлжээ.

Тэрбээр Москва хотод үргэлжилж буй Оросын Эрчим Хүчний Долоо Хоног арга хэмжээнд оролцохдоо АНУ-ын CNBC телевизийн сэтгүүлч Хэдли Гэмблтэй ярилцсан байна.

Тэдний хооронд энэ үеэр ОХУ-аас Европт нийлүүлдэг байгалийн хийн асуудлаар маргаан гарчээ. Европт байгалийн хийн үнэ өсөхөд Оросын тал нийлүүлэлтээ саатуулах замаар нөлөөлсөн эсэхийг сэтгүүлч Путинээс дахин дахин асуусан юм.

Путин эхлээд “Би энэ хөөрхөн, үзэсгэлэнтэй эмэгтэйд ганц л зүйлийг хэлээд байна. Гэтэл тэр миний хэлснийг сонсохгүй байгаа юм боловуу, шууд сөргүүлээд байх юм” гэж үзэгчдэд хандаж хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *