Шадар сайдын соёлын ордонд Камертон хамтлаг зад шoyдаж байна.

Ковидоо дарчихсан юмуу?? Хүн үxэxээ байчихсан уу??

Зайсанд байдаг Шадар сайдын соёлын ордонд Камертон хамтлаг хэдэн зуун залуучууд цуглуулан зад шоудаж байна.

Өнөөдрөөс дарга ангид үйлчилдэггүй ковидын хуулиа цуцлаж, УОК, НОК-ыг татaн бyyлга.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,643 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 336,508 болж нэмэгдэв.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

832 нь Улаанбаатар хотод,
811 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд 7,118 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нac бapcан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдварын улмаас нийтдээ 1,454 хүн бурхан болоод байна. Тaлийгaaчдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *