Дуучин Амархүү xap тамxи аа фитнессээр сольжээ. Түүний биеийн гайхалтай зургуудаас…

Дэлхийн загварын тайзнаа амжилттай ажиллаж буй О.Ариунзулын хувьд ар гэр нь багагүй асуудалтай байсан билээ. Түүний нөхөр Б.Амархүү хap тамxи хэрэглэн жил гаруй xoригдон гарч ирсэн. Харин О.Ариунзул тэр хооронд гадаадад сурч, ажиллан нөхрөө хүлээж байсан юм. Тэрээр “Хорвоо бүхэлдээ миний ханийн эсрэг байсан ч би ард нь асаалттай танк шиг байх болно” хэмээж байсан ухаантай бүсгүй.

Хосууд хамтдаа кинонд тоглосноор анх танилцаж, хамтдаа дуу бичүүлж байсан. О.Ариунзул 2015 оны 7 сарын 1-нд Б.Амархүүгийн төрсөн өдрөөр хүүгээ төрүүлж, Борхүүгийн ганц хүүг хоёр болгосон. Ариунзул энэ зуны амралтаараа Монголд ирж нөхөр хүүхэдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөж буйгаа цахим хуудаснаа оруулж байсан билээ.

Дуучин Б.Амархүү өөрийн сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж байсан пост:

Тэрбээр “Сайн байцгаана уу, сайхан хаваржиж байна уу. Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, АРД ТVМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том aлдaа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол …гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор.

Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хvнд хэцүү өдрүүдэд сургамж, сургаал, болон надад УХААРАЛ хайрласан.

Би АРД ТҮМЭНДЭЭ, ҮЗЭГЧИДДЭЭ, ЭХ ОРОНДОО хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, ЗАЛУУЧУУДЫНХАА 3ӨВ АМЬДРАЛ-ын төлөө тууштай өргөх болно. Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсч байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ” хэмээн нийтэлжээ.

Дуучин Б.Амархүү удахгүй уран бүтээлийн ажилдаа орж, нийгмийн сайн сайхны төлөө залуучууддаа уриалж, үлгэрлэж явахын тулд илүү их хичээж байгаа гэдгээ ч ойр дотнынхондоо дуулгажээ. Тэрбээр Фитнессээр эрчимтэй хичээллэж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *