Б.Нандинцэцэг: Ханьтайгаа аз жаргалтай амьдарч байсан амьдралаа үгүйлэн санаж байна.

Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр найздаа зо дуулсан улсын начин Э.Энхбат БНСУ-д э м члүүлж буй ч бие нь дээрдсэн зүйлгүй байсаар байна.

Түүний эхнэр Б.Нандинцэцэг сошиал хуудастаа бичихдээ “Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бу рханаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэт гэлээсээ уй лаад гуйж байна.

Бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад “Аав минь одоо босоод ирээч; гээд гуйгаад, ээжийгээ у й лахаар нулимсийг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан з үйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь з о вох ёстой гэж.

Миний хань хорхойд х о ргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *