Кaзинoгийн тухай хууль батлахыг та дэмжих үү? Монгол улсын Засгийн газар эдийн засгийг сэргээхээр ажиллаж байна.

Коронавирусийн халдварын нөлөөгөөр эдийн засагт үүссэн үналтаас гарах, эдийн засгийг сэргээх бодлого хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна.

Эдийн засгийг сэргээх бодлоготой холбоотой ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж болох талаар төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас санал авчээ. Энэ ажлыг Сангийн яам, ХЗДХЯ хамтран зохион байгуулсан бөгөөд аж ахуй нэгжүүдээс 530 гаруй санал ирсэн байна.

Казинo байгуулах, морин тойруулга барих, агнуypын тоог нэмэх зэрэг саналууд ирсэн. Эдгээр саналыг харахад эдийн засагт тэлэлт өгөх өгөөжтэй санал тун цөөн байна. Одоо хэрэгжүүлж болохуйц саналууд дээр эрсдэлийн үнэлгээ хийлгэж байна гэж Сангийн сайд Б.Жавхлан хэлэв.

Мөн тэрбээр МҮХАҮТ-аас бүх татвараас нэг удаа чөлөөлье гэсэн санал ирсэн. Татварыг чөлөөлөх тухай асуудал огт байхгүй. Төрөөс нэг удаа татварыг чөлөөлсөн. Тэр шийдвэрийнхээ сөрөг үр дагаврыг амсаж дуусаагүй байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *