Б.Жавхлан: Цаашид НӨАТ-ын буцаалтыг зогcооно​.

Нэмэгдсэн өртгийн албан татвар ( НӨАТ )-ын буцаан олголтыг улирал бүрд олгодог болсоноос хойш 2 жил болж байгаа. Тэгвэл 2%-ийн буцаан олголтыг цаашид олгохгүй байх саналыг Сангийн сайд Б.Жавхлан гаргасан байна. Тэрээр өнөөдөр хэвлэлийхэнд “Цаашид НӨАТ-ын буцаалтыг зогсооно” гэж мэдэгджээ.

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2021.10.12) 2022 оны төсөвтэй холбоотой мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд казино байгуулах тухай тусгасан талаар тодруулахад тэрбээр “Энэ хуулийн төсөлд яамдаас 530 орчим санал өгсний нэг нь казино байгуулах юм.

Бид энэ асуудлыг судалж байна” гэсэн хариулт өгөв. Дээрх төсөлд агнуурын тоог өсгөх санал ирснийг хуулиар шийдэх шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Учир нь энэ нь БОАЖ-ын сайдын бүрэн эрхийн асуудал болохыг хэллээ.

МҮХАҮТ-аас татварын өр төлбөрөөс компаниудыг нэг удаа чөлөөлж, өршөөх санал өгснийг боломжгүй гэж үзжээ. Учир нь “Татвар төлөгчид дараагийн КОВИД-19-ийг хүлээдэг болно, ёс зүйн гажуудал үүсэх эрсдэлтэй. 2020-2021 онд татварын алданги, торгуулийг чөлөөлснөөр татвар төлөгчдийн идэвх буурсан” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүйг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33 хувь далд байна гэж тооцож байна. 2017 онд 45 хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67 хувьд хүрсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *