Перу улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо.

Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу улс хоорондын хэлэлцээрийг дэмжсэн юм. Тэгвэл, энэ сарын 1-ний өдрөөс энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Хэлэлцээрийн дагуу хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэж байна.

Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *