Сөрөлт: Сэтгэл далай, сэргэлэн дайчин дүү маань 3 ихэр хүүхэд мэндлүүллээ.

Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвд өнөөдөр /2021.10.07/ гурван ихэр хүүхэд мэндэллээ.

Сөрөлт: Сэтгэл далай, сэргэлэн дайчин дүү маань 3 ихэр хүүхэд мэндлүүллээ. Хүн бүрт тохиогоод байхгүй ховорхон үйл явдал боллоо. Эх, хүүхэд эсэн мэнд амаржлаа. Алтан гарт эмч нарт гялайлаа.

Тодруулбал Э.Алтанхундага иргэний гэргий Т.Даваажаргал амаржиж хоёр дахь төрөлтөөрөө хоёр хүү, нэг охин төрүүлж тэдний гэр бүл хоёр охин, хоёр хүүтэй боллоо.

Монголын үрс маш олон болтугай.

Сонирхуулахад 2019 оны жилийн эцсээр Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 2,010 ихэр мэндэлсний 1,969 нь хоёр ихэр, 41 нь гурван ихэр гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байсан юм.

Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 18 хүртэлх насны нийт ихэр хүүхэд 18,228 байжээ. Үүнээс 17,918 нь хоёр ихэр, 310 нь гурван ихэр хүүхэд байсан аж.

Үүнээс хойш хоёр ихэр болон гурван ихрүүдийн тоо чамгүй хэмжээгээр өсөөд явж байгаа нь тодорхой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *