Алаг нүдэн Жинжиймаа буюу Оюун-Эрдэнэ сайхан бүсгүй болжээ.

“Ай хөөрхий Жинжиймаа

Алаг нүдэнд Жинжиймаа

Тунчиг хөөрхөн Жинжиймаа

Тунгалаг нүдэн Жинжиймаа” хэмээх дууг арваад жилийн өмнө ХИТ болж байлаа. “Жинжиймаа” Монголын уран сайхны кино 16 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш энэ дуу монголчуудын дуулах дуртай дууны нэг болсон.

Ингээд “Жинжиймаа” уран сайхны кинонд таван настайдаа тоглож байсан “алаг нүдэн” Жинжиймааг “Мартагдашгүй танил” буландаа урилаа. Тэрбээр өдгөө 21 настай, Соёл урлагийн их сургуулийн жүжигчин ангийн төгсөх курсийн оюутан. Түүний сонирхолтой ярилцлагыг хүргэе.

ТАВАН НАСТАЙДАА АНХ “ЖИНЖИЙМАА” КИНОНД ТОГЛОСОН

Намайг Пүрэв-Очирын Оюун-Эрдэнэ гэдэг. Одоо 21 настай. Соёл урлагийн их сургуулийн жүжигчин ангийн төгсөх курсийн оюутан. Ер нь би багаасаа л дуулж, бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Ойр дотныхон маань ч гэсэн намайг “Чи жүжигчин болох байх” гэж их хэлдэг байсан. Миний хувьд хамгийн анх “Жинжиймаа” уран сайхны кинонд тоглосноор жүжигчин болох эхлэлийг тавьсан гэж боддог. Тухайн үед би дөнгөж таван настай байсан.

ААВ, ЭЭЖ МААНЬ ХОЁУЛАА АЛАГ НҮДТЭЙ

Манай аав, ээж хоёр маань хоёулаа том алаг нүдтэй. Би дээрээ нэг ахтай, нэг дүүтэй. Айлын дунд охин. Мэргэжил нэгтэй найз залуутай. Хараахан гэр бүлтэй болохоор төлөвлөөгүй байгаа. Спортод их дуртай. Хааяа найзуудтайгаа сагс тоглоно. Мөн мэргэжлийн хичээлүүддээ их дуртай, сонирхолтой.

ЖҮЖИГЧИН Н.БАТЦЭЦЭГ ЭГЧ НАМАЙГ ХАЙЖ ОЛСОН

Одоогоос 16 жилийн өмнө би сансрын 50 дугаар цэцэрлэгт хүмүүждэг байлаа. Тэр үед аав, ээж маань төрийн байгууллагад ажилладаг. Ээж маань дунд сургуулийн багш байлаа. Нэг өдөр аав, ээж маань намайг цэцэрлэгээс авдаггүй. Цэцэрлэгтээ ганцаараа үлдчихсэн, туслах багштайгаа хамт тоглоод сууж байсан гэсэн. Гэтэл оройн 19:00 цагийн үед гаднаас хоёр хүн ирээд, туслах багштай уулзлаа.

Намайг дуудахаар нь би очтол Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг, О.Машбат ах хоёр байсан юм билээ. Гавьяат жүжигчин Н.Батцэцэг эгч маань “Бид хоёр “Жинжиймаа” гэдэг кино хийх гэж байгаа. Миний охины бага насанд тоглох надтай адил монгол төрхтэй, алаг нүдтэй, мэнгэтэй охиныг өглөөнөөс эхлээд цэцэрлэгүүдээр хайж явна. Тэгээд танай цэцэрлэгт орчихоод явъя даа гэж байсан чинь чамайг оллоо” гэсэн.

Н.Батцэцэг эгч намайг “Эгч рүүгээ хайрласан харцаар хараад, энэ ах руугаа муухай хар даа” гэсэн. Би ч хайрласан харцаар нэг хараад, муу харсан юм шиг байна лээ. /инээв/ Намайг өхөөрдөөд л “Тэр мэнгэ, төрх, нүд, арьсны өнгө их адилхан байна” гэсэн юм билээ. Тэгээд аав, ээжийг маань дуудаад, маргааш өглөө нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу киноны зурганд явцгаасан.

“ЖИНЖИЙМАА” КИНОНЫ Г Э Р Ш А Т Д А Г ХЭСГИЙГ МАШ ХУРДАН АВСАН ГЭСЭН

Би хөдөө очоод эхэндээ их сүрхий байсан гэсэн. Киноныхоо жүжигчидтэй буу халаад л жүжигчдийн текстийг цээжилчихсэн “Ингэж хэл, тэгж хэл” гээд л. Сүүлдээ киноны хүнд зураг авалтууд эхэлсэн чинь ээждээ “Би кинонд тоглохгүй. Хоёулаа гэртээ харъя” гэж шалаад эхэлсэн гэсэн.

Ээж маань ярихдаа “Тэр үед 500 мянган төгрөгөөр гэр худалдаж, аваад жинхэнээсээ ш а т а а с а н” гэдэг. Намайг ядраад унтах үеэр гэр дотор нь үлдээгээд, гаднаас нь гал тавьж маш хурдан зураг авалтыг хийсэн гэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *