Б.Жаргалсайхан: Н.Энхбаяр байшингаа ард иргэдэд өгвөл би итгэнэ.

“Буян”-гийн Жаргалсайхан гуай 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьж байсан юм. “Н.Энхбаяр дарга маань Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хийж байсан хүн шүү дээ. Төрийн гурван том өндөрлөг болох албан тушаалыг хашсан ийм улс төрч Монголд байхгүй шүү дээ.

Ноён Энхбаяр үүнийг хашсан. Тэгж байхдаа энэ ядарсан зон олноо бүгдийг нь үнэгүй орон сууцанд оруулж байхгүй vхсэнээ хийж байсан юм?

Өнөөдөр хэн ч биш гудамжинд гарчихаад хүн уруу татаад л хүмүүсийн амьдарын хэцүү байдлыг далимдуулж улс төрийн ажил хийж болдог юм уу?

Хүмүүсийг тэгж зовоож болдог юм уу? Биеэр нь хүн зовж байгаа бол ёс суртахуунаар нь зовоох ажлыг хийж эхэлж байна шд. Энхбаяр гарахаар л Америкчууд, Япончууд, Европчууд, Оросууд, Си Зиньпин нар вагон вагоноор нь мөнгө явуулах уу тээ? Наадах байшингаа бариад наад хэдэн юмнуудаа орон сууцанд оруулчих аа гээд тэгэх үү? Би тэгэхгүй байх гэж бодож байна.

Нэгийг нь мэдээж гуйлгачин болгоод нэгийг нь байшингүй болгож Туулын бургасанд оруулж өгөөд нөгөөдхийг нь байшинтай болгох юм байна.Бас боддог л бодол байна. Энхбаяр өөрөө хэдэн байшинтай байна? Эхлээд өөрийнхөө байшинг өгөх хэрэгтэй.

Хөөрхий ах дүү Монголчууддаа өгье. “Би яах вэ тэртэй тэргүй үздэг юмаа үзээд иддэг юмаа идээд үзчихсэн юм чинь би майханд байж байсан яах уу би өөрийнхөө байшинг өгье” гээд өгчих хэрэгтэй шдээ! Тэр бол хувь хүний асуудал шүү.

Миний байшинг өгөх гэж байна уу? Уучлаарай би ажил хөдөлмөр хийж байж эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг юм. Би байшингаа өгч чадахгүй нь ээ. Энхбаяр дарга бол өгөх нь ээ.

Хэзээ би тэр нөхөрт үнэмших вэ гэхээр өөрийнхөө бүх байшинг өөрийн үр хүүхэд, эхнэр хүүхдийнхээ өөрийнхөө байшинг энэ ард олонд албан ёсоор танай телевиз дээр ирээд за одоо ингээд байшингаа долоон буудлын Доржид өглөө гэх юм бол би тэр хүнийг яаж магтдаг юм байгаан” хэмээн ярьж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *