Ээж чинь үглээд хажууд чинь байгаа бол чи дэлхийн хамгийн баян хүн.

Ц.Должинсүрэн өдгөө 94 настай. 3 сайхан хүүхэд төрүүлж, өсгөж өдгөө 21 ач зээтэй. Түүний ханилсан хань Монгол бөхийн засуул Халтмаа гуай юм.

Монгол улсын ерөнхийлөгч асан Баттулгын ээж Ц.Должинсүрэн гуайг танихгүй хүн үгүй. Харин Монгол бүсгүйчүүд ээжүүд ээ. Ерөнхийлөгчийнхээ ээжээс суралцья. Хүү нь ээжийгээ тансаг орд харш үнэтэй торго дурдан алт мөнгө унаа тэрэг гээд энэ дэлхийн хамгийн тансаг сайхнаар дутаахгүй амьдруулах бүрэн боломжтой.

Гэтэл ээж нь эгэл бор амьдралдаа хайртай гэр хороололд хувийн жижиг сууцандаа цагаан нохойтойгоо сайхан амьдарч байна.

Шуналгүй өөрийгөө хань болон үр хүүдээ зовоохгүй байна гэдэг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай амьдрал шүү дээ. Жинхэнэ өнөө цагийн ӨҮЛЭН ЭХ МИНЬ

Х.Баттулга Хан-Уул дүүрэг, Яармагт бага насаа өнгөрөөсөн билээ. Тэрээр Яармагийн 34-р дунд сургуулийг төгссөн, тэндхийн “унаган” хүүхэд байсан тухай ээжийнхээ хөрөг нэвтрүүлгийн үеэр ярьж байсан удаатай.

Тэрбээр ээждээ хуучин байшинг нь нураан дахин шинэ байшин барьж өгсөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *