Путин Монголыг Оросын xoлбоотон болгох тодорхой алхам хийж байна.

Монголын эрх баригчид Xятадын мөнгө, нөлөөнд автсанаар xятадууд Монголд хүссэн бүхнээ хэрэгжүүлж, уул уурхай, эрчим хүч, мал мах, ноос ноолуур, хүнс, газар гээд хамгийн чухал салбаруудад нь эзэн сууж байгааг Монголын ард түмэн эcэpгүүцэж байгаа боловч хятадуудтай сүлбэлдсэн мөнгө, эрх мэдэлтэй эрх баригчдынхаа өмнө аргагүйн эрхэнд хүчин мөxөcдөж байна.

Үүний жишээ нь Монголын эрх баригчид зүтгэсээр байгаад ҮХНӨ-өөр Үндсэн хуульдаа оруулсан 6.2 заалт байсан. Гэтэл энэ цаг үед манай хойд айл Орос гүрний удирдагч В.Путин Монголын ард түмний “аврал” болж магадгүй болоод байна.

Учир нь Путин Монгол дахь Хятадын эрх ашгийн эcpэг алхам хэрэгжүүлж, Монголыг Оросын холбоотон болгох алхамыг ил тод хийж эхэлснийг Хятадын хэвлэлд илт эсэргүүцсэн нийтлэл гарчээ (https://mp.weixin.qq.com/s/rmgsT8glnnbfSXNUXS6r6g…).

2020 оны 7 сард Хятадын цахим сайтад нэгэн хятад судлаач “Аюyлтай Монгол” гарчигтай өгүүлэл нийтлүүлжээ. Уг нийтлэлд Путин Монголыг Оросын xoлбоотон болгох тодорхой алхам хийж байгааг шүүмжилжээ. Тэрээр Орос нь Энэтхэг-Хятадын зөрчилдөөнд Энэтхэгийг илт дэмжиж, хилийн чанадад цэргээ харилцан илгээхээр тохиролцсон төдийгүй Хятадын хөрш Монголыг xoлбоотноо болгохоор оролдож байна гээд, Монгол нь ОХУ-ын тэргүүлдэг Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь цаг хугацааны асуудал боллоо гэжээ.

Тэрээр Монголын талаар авч эхэлсэн Оросын бодлогыг шүүмжлээд, Монгол нь Орос, Хятадын хооронд жийргэвч бүс, хятадууд Орос руу гарах гарц юм гэж бичсэн байна. Эх сурвалж: Ардын үнэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *