Facebook, Instagram сүлжээг улс даяар xязгаарлахаар болжээ. Fact Check

Цахим орчинд фэйсбүүк сүлжээг xaана гэх мэдээ олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Тэгвэл фэйсбүүк, инстаграм гэх сайтууд үнэхээр хаaгдах уу?

ICONINEWS.CLUB гэх сайт Facebook, Instagram сүлжээг улс даяараа хязгаарлахаар болжээ гэх мэдээг 10-р сарын 9-ний өдөр цахим орчинд цацсан юм.

Тэрхүү мэдээнд, “Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс ард иргэдэд Facebook, Instagram сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, эдгээр сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргажээ.

Энэ талаар ЦЕГ-ын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодрууллаа. Facebook, Instagram гэх олон нийтийн хэрэглээний сүлжээнүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хаалгах хүсэлт тавьж буйн шалтгаан юу вэ?

Монгол улсын ард иргэд эдгээр сошиал аппликейшинүүдийг хэрэглэснээр дэлгэцэнд донтох, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх цаашлаад гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх, ажлын бүтээмж муудах зэрэг өчнөөн асуудал гарч байна.

ЦЕГ болон СЭМҮТ-өөс саналаа тавьсан бөгөөд хаах эсэх шийдвэрийг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргана. Харин энэ санал хүсэлтийг МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихээ илэрхийлсэн юм.” гэсэн байв. Энэхүү мэдээ нь албан ёсны мэдээ мэдээллийн сайтаас цацагдаагүй бөгөөд xyдал мэдээлэл байх магадлалтай тул та бүхэн бүү итгээрэй!!! Бид энэхүү мэдээг албаны эх сурвалжаас эргэн мэдээллэх болно.

Та бүхэнд FACEBOOK INSTAGRAM гэх мэт сошиал сүлжээний хop нөлөөг хүргэж байна.

Монгол улсын ард иргэд эдгээр сошиал аппликейшинүүдийг хэрэглэснээр дэлгэцэнд донтox, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх цаашлаад гэр бүлийн харилцаанд cөpгөөр нөлөөлөх, ажлын бүтээмж муудах зэрэг өчнөөн асуудал гарч байна.

Өнөөдрийн маргашгүй нэгэн бодит үнэн бол хүмүүс гар утаснаасаа хэт хараат болж, бодит амьдрал дээр бус, сошиал ертөнцөд амьдрах болсон явдал билээ. Бид буруу зам руу яваад байгаа гэдгээ мэдсээр байж, үүнийг засч чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгвэл сошиал ертөнц (Facebook, Twitter, Youtube, Instagram, Snapchat) гэх зүйл бидний амьдралд хэрхэн, яаж нөлөөлж байна вэ? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, асуултын хариултыг мэдэж авцгаая.

Донтyyлдаг: Маргахын аргагүй зүйл бол мэдээж хэрэг сошиал ертөнц биднийг маш ихээр донтyyлж буй явдал юм. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр ухаалаг утас ашигладаггүй хүн гэж бараг байхаа больсон бөгөөд төдий чинээ гар утсаа ашиглан сошиал ертөнцөөр хэрэн хэсэх хүмүүс шөнийн тэнгэрт түгэх одод шиг олширсон билээ.

Хамгийн хачирхалтай нь энэхүү нөхцөл байдал хүмүүсийг гар утаснаасаа хараат болгож байгаа нь аюyлын харанга дэлдэхэд хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утсаараа сошиал ертөнцөд нэвтрэхгүй л бол амьдрал цааш үргэлжилж, өрнөхгүй мэт сэтгэгдлийг хүн бүрийн толгойд суулгаж байгаа гэж ойлгож болох аж.

Стресс, бухимдлыг бий болгодог: Сошиал ертөнцөөр өөрийн хувийн амьдралаа илэн далангуй бусдад зарлаж, амьдралынхаа хэв маягийг гайхуулж байгаа гэлтэй чамирхаж, сайрхдаг хүмүүс олон байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүсээс болж, зарим тохиолдолд нийгэмд бухимдал үүсч, хүмүүсийг үл ойлголцоход хүргэдэг нь нууц биш юм. Учир нь хүн бүрт бага ч гэсэн атаархуу зан чанар байж байдаг.

Хэн нэгэн өөрт байгаа зүйлээ бусдад гайхуулж, сайрхах үед хүний цагаан, хар атаархлууд төрөх бөгөөд үүнээсээ болж, сөpөг сэтгэгдэл бичдэг байна. Мэдээж хэрэг энэ төрлийн хүмүүсийн эсрэг талд тэднийг үгүйсгэгчид гэж бас бий. Ингэснээр сошиал ертөнцөөр дүүрэн хэзээ дуусах нь үл мэдэгдэх хэрүүл маргаан, бие биенийгээ доромжилж, харааж зүхсэн, үл ойлголцлууд ар араасаа гарах нь бий.

Нойр хулжаадаг: Утаснаасаа хараат болж, өдөр шөнөгүй гар утсаа оролдож, сошиал ертөнцөд амьдарснаар хүмүүс эрүүл мэндээрээ асар их хохирч байгаа гэдгээ тэр бүр мэддэггүй. Хамгийн ихээр хохирч байгаа зүйл бол нойр хулжихад хүрч, улмаар унтах ёстой цагтаа унтаж чадаагүйгээс болж, олигтой нойр авч чадалгүй, ядаргаанд орж буй явдал юм.

Энэ нь гар утас болон таблетны дэлгэцийн хурц гэрэлтэй салшгүй холбоотой юм. Нойр хулжих гэснээс давхар нүдний хараа муутгадаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Сэтгэл санааны хямралд оруулдаг: Найз нөхөдтэйгөө хөгжилдөх санаагаар ч юм уу, эсвэл зүгээр л өөрийнхөө үзэл бодлын дагуу бичсэн сэтгэгдэл, оруулсан зураг, бичлэгнээс үүдэж, амьдрах хүcэл тэмүүлэлгүй болж, сэтгэл санаагаар унаж, зан төлөвийн хувьд өөрчлөгдөх болсон хүмүүс их гарах болсон.

Энэ нь бусдын сошиал ертөнцөөр дамжуулан хэлж буй муу үгс, дopoмжлол, доог тoxуу хийж байгаатай холбоотой бөгөөд энэ нь даамжирсаар хүний аминд хүрэх аюултай нөхцөл байдал үүсгэж болдгийг хүмүүс олон жишээнээс харсан билээ.

Садap caмуунд ypуу татдаг: Бага хандалттай, бараг хандалт авдаггүй жижиг хэмжээний сайтууд хэрэглэгчдийнхээ тоог өсгөх, “Google Ads” ашиглан хэдэн төгрөгтэй болох зорилгоор caдар caмуун сурталчилсан мэдээллүүд бэлтгэж, сошиал ертөнцөөр цацах нь бий.

Энэ нь нас биенд хүрээгүй хүүхдүүдийг caдар caмуунд уруу татаж байгаа бөгөөд эцэг, эхчүүдэд сайхан санагдахгүй нь ойлгомжтой. Учир нь энэ явдал насанд хүрээгүй байж б э л г и й н xaвьталд орох, xүсээгүй жирэмслэлт болох гэх зэрэг асуудлууд үүсэх үндэс болж байж ч магадгүй юм.

Аз жаргалыг үгүй хийдэг: Сошиал ертөнцөөр дүүрэн уур бухимдал, стресс, хэн нэгнийг мyyлсан, xapаасан cөрөг сэтгэгдлүүд гээд гэгээлгээсээ xaр бараан энерги цацруулах нь их байдаг билээ. Тэдгээрийг үзэж, уншиж, харах бүрийд хүний эд эс үxэж, давхар бyxимдаж, yypлаж, стресстэх нь бий. Ингэснээр хүний амьдралаас аз жаргал, баяр хөөрийг мэдрэхийг эрхэмлэдэг тэр хүсэл эрмэлзлийг үгүй хийхэд хүргэж байгаа бөгөөд аз жаргалын оронд уур бухимдал, стрессийг бий болгож байгаа юм.

Цахим гэмт хэpэг гарах болсон: Гэмт хэpэгтнүүдэд амар болсон зүйл нь хэн нэгний эд хөрөнгийг заавал хажууд нь очиж байж сэмээрхэн xyлгайлалгүй, интернет орчин, сошиал ертөнц ашиглан xyлгайлах болсон явдал юм. Тэр ч үүднээсээ өнөөдөр улс орнуудын цагдаа сэргийлэхийн байгууллагууд цаxим гэмт хэpэгтэй урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү өндөр ач холбогдол өгч байгаа билээ.

Хуурамч бүртгэл үүсгэж, бусдыг хуypч мэxэлж, эд материал болон сэтгэл санааны xoxирол амсуулж байгаа бөгөөд тэр ч байтугай xaкерууд олны танил хүмүүсийн сошиал сувгуудыг xaкердаж, хувийн зураг бичлэгийг нь xyлгайлан, их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, өгөхгүй бол интернетэд байршуулна хэмээн cүpдүүлэх болсныг ч бас энд дурьдах нь зүйтэй болов уу.

Бодол санааг өөрчилдөг: Сошиал ертөнцөөр дүүрэн үнэн худал эсэх нь тодорхойгүй мэдээ, мэдээллүүдэд итгэж, үнэмших хүмүүс олон байдаг. Тэд мэдсэн зүйлээ цааш хэдэн зуун хүнд дамжуулж, мөн л бусдын тархи, толгойг xyдал мэдээллээр хангадаг.

Ингэснээр мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэсэн нэртэй хэдий ч, бодит байдал дээр ямар ч ор үндэслэлгүй xyдал, xyyрмаг зүйлд итгэчихсэн, өөрийн гэх үзэл бодолгүй хүмүүс болсон байх нь бий.

Амьд харилцааг үгүй хийдэг: Айл өрх бүрт тулгамдаж буй нэг асуудал бол “Амьд харилцаа хаана байна вэ?” гэх асуулт юм. Гэр бүлийн гишүүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон энэ үед хуучны цаг шиг гэр бүлээрээ ширээгээ тойрч суугаад оройн хоолоо идэнгээ, тухайн өдөр өөрсддөө тохиолдсон сонин хачинаа ярилцаж, ахмад настнаас сургааль сонсож, асуудал тулгарсан нэгэндээ зөвлөгөө өгөх гэх мэт халуун дулаан уур амьсгал үгүй болсон билээ.

Ингэснээр хүйтэн хөндий харилцаатай хүмүүс гэрээр холхих бөгөөд мэнд устай байхаас хэтрэхгүй болсон нь амьд харилцааг үгүй хийхэд хүргээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *