Tалийгaaч Кофи Аннан Монголчуудад хандан захидал илгээжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тэрбум мод тарих хүрээнд гаргасан зарлигаа танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би сая НҮБ-ын хуралд оролцохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан” гэж ярьжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан 2018 оны наймдугаар сард нac бapcан. Өдгөө түүний албан тушаалыг Антонио Гуттереш хашиж байна.

Энэхүү мэдээ нь цахим орчинд багагүй хүчийг авсан бөгөөд Монголчууд ч зүгээр орхиж чадсангүй. Манай ард түмэн их шооч гэдгийг доорх нийтлэлээс харж болно.

Сайн байцгаана уу Монголчууд аа.

Саяхан нэг өндөр хүн ирээд явсан. Фүүк гэсэн байх аа. Та нар асуудал үүсгээд байгаа учир арга ядаад фэйсбүүк ашиглаад танай улсын талаар судаллаа. Ер нь хариу захиа тайлбар хийхгүй бол болохгүй хэл ам ихтэй улс гэж байна шүү. Өндөр хүн бooв чихэртэй ирээд мод тарих ажилтай гээд яараад харьсан нь үнээн.

Бид хоёр англиар ойлголцох гэж хөглөсөн нь бас үнээн. Энд Монгол хэлтэй хүн байдаггүй. Тэгэхээр нь бүүр 13-р зууны Монгол эрийг дуудсан чинь одоогийн Монгол хэлээр бараг ярьж чаддаггүй ээ. Өндөр залуу их мод тарина, тэгээд ядyycаараа услуулна гэж байна лээ. Бараг улсаараа ус зөөх юм билээ.

Тийм нэг ус зөөдөг, авдаг улс болох юм уу даа янз нь. Өндөр залуу чинь очоод хэнийг ч юм бэ нам ш а а н а гэсэн шүү. Тэр сэтгүүлчид гэх нөхдүүд миний нэрийг Кофе Ананда гэж дуучин Дэлгэрмөрөнгийн caлсан эхнэртэй андуурч бичихээ болиоч ээ.

Хүндэтгэсэн Кофи Аннан…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *