“Андлалын хөшөө”-г дахин босгохоор xaндив цуглуулж эхэллээ.

Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г оюуны өмчийн асуудлаас үүдэн нураасан. Тэгвэл “Андлалын хөшөө”-г дахин босгохоор х а н д и в цуглуулж байна.

Тодруулбал, “Ядамын Мөнхчулуун” сангийн Голомт банкний 3005105624 д а н с а н д х а н д и в төвлөрүүлж байна. Я.Мөнхчулуун нь Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор байсан юм.

Энэхүү хөшөөг Хэнтий аймагт шинээр босгох бөгөөд “Ухамсар” бүтээлийг туурвисан МУЭ-ийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч А.Очирболд урлах аж.

Шинээр босгож буй “Андлалын хөшөө”-г Боржин Суварга ХХК гүйцэтгэж буй аж. Тус компанийн Инженер Ц.Тэнгэртэй, Мөнхчулууны Зоригт есдүгээр сарын 30-нд ярилцжээ.

Нураасан хөшөөний тухайд: Уг баримлын зохиомжийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Эрдэмбилэг гаргасан байна. Түүнээс хойш бүтээлийг барих үед уран бүтээлч нас барсан тул оюуны өмчийн гүйцэтгэлд өөрийнх нь бодсон шиг нь болсон эсэхэд т а л и й г а а ч хяналт тавих боломжгүй болсон юм. Тиймээс ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргаж, төсвийг хохиролгүй болгоно гэж албан хүсэлт гаргасан тухай БОАЖ-наас мэдээлсэн.

“Хос санаа” компани хөшөөг босгосон бөгөөд одоо эргүүлээд буулгасан. Уран бүтээлчийн гэр бүл оюуны өмчийн компанитай, “Хос санаа” компани яамтай гэх мэт давхар гэрээтэй байсан бөгөөд оюуны өмчийн гэрээ цуцлагдахаар цаашид энэ ажил явах боломжгүй болсон гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *