Байр машин бол дахиж олдоно IHC дахиж хямдхан олдохгүй.

Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох Мөнхжин, Эрхэмээ, Гантиг болон комедиан Идэр-Од нар хамтран IHC (Inflation Hedging Coin) хэмээх койныг гаргасан билээ. Тэд 8 сарын 25-ны өдөр дотоодын 4 биржээр зэрэг IEO хийж ердөө 30-хан секундын дотор 10 сая доллар босгож чадсан юм.

IEO гэдэг нь Initial Exchange Offering хэмээх үгний товчлол ба крипто биржээр дамжуулан койн гаргагчид анхны хөрөнгө оруулалтаа татахыг хэлнэ.

Таны мэдэх ёстой зүйлс:

  • 30 мөнгө: Анх зах зээл дээр 1 койн 30 мөнгөөр гарсан.
  • 1 их наяд: Нийт 1 их наяд IHC койн бий.
  • 10%: Нийт койны 10%-ийг олон нийтэд санал болгоно.
  • ₮15 сая: Нэг хөрөнгө оруулагч дээд тал нь ₮15 саяар худалдаж авах боломжтой.
  • ₮30 тэрбум: Нийт ₮30 тэрбумыг татан төвлөрүүлнэ.

Сонирхолтой факт: Үүсгэн байгуулагчдын Instagram дагагчдын тоо давхардсан тоогоор 705K аж. Ийм олон дагагчтай инфлюенсерүүд нийлэхээр ₮30 тэрбумыг дор нь босгочихсонд гайхах зүйлгүй.

 

IHC нь 9-сарын 13-нд хоёрдогч зах зээл дээр гарч үнэ нь тогтмол өссөөр 6₮ шүргээд байна. Цахим орчинд иргэд Их койныг одоо авах нь зөв үү? хэмээн асуухад хариуд нь энэхүү койныг өснө гэж итгэж байгаа HOLDER-үүд байр машин бол дахиж олдоно IHC дахиж хямдхан олдохгүй хэмээн ярьж байна. Гэвч энэ нь байр машины зapж хөрөнгө оруул гэсэн үг огт биш. IHC-гийн удирдлагууд ч үүнийг удаа дараа анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *