М.Батбилэг: Шантрах үедээ хүүгээ нэг хараарай. Хүчтэй байж, хичээх ёстой шалтгаан чинь өөдөөс чинь харж байх болно.

ТВ9 телевизийн “Монгол коммент”-доо эргэн ирээд удаагүй байгаа М.Батбилэгийн нүдний талаарх сенсаци цахим хуудаснаа эртнээс тархаж олны анхаарлаг татах болсон билээ. Билгээ давхраа хийлгээгүй бөгөөд нүдний хараа муудаснаар хараа тэглүүлэх хагалгаанд орох шаардлагатай болжээ.

Харин хараа тэглүүлхээс өмнө эмч түүний зовхины махаа харах талбайн гуравны нэг нь зовхиндоо дарагдсан байна зовхины махаа ав хэмээсэн учир эмчийн заалтаар авхуулсан гэжээ.

Харагдах байдалдаа тийм ч аз жаргалтай биш ч гэсэн хагалгаанд орох хэмжээний гутардаггүй хэмээн “Гашуун яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ хэлжээ.

Тэрээр сайн эцэг, сайн аав хэдий эхнэрээ хүнд өвчиний улмаас алдсан ч хайртай хүү нь хажууд нь байгаа билээ. Цахим хуудаснаа “Шантрах үедээ Хүүгээ нэг хараарай. Хүчтэй байж, хичээх ёстой шалтгаан чинь өөдөөс чинь харж байгаа” гэжээ.

Мөн тэрээр хэвлэлд өгсөн ярилцлаган дээр Уучлаарай гэх ганц үгээр дуусдаггүй юм чинь хүний хувийн амьдрал. Олон хүнд ойлгогдох гээд яах юм бэ, хүү минь ойлговол хангалттай хэмээжээ.

Ингээд хөтлөгч Билгээ болон түүний хүүд аз жаргал хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *