Эрчим хүчний сайд Э.Тавинбэх: Шахмал түлшин дээр алдаа гаргасан нь үнэн.

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрчим хүчний сайд Э.Тавинбэх шахмал түлшний нөөцийн талаар мэдээлэл өглөө.

Бид өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулж шахмал түлшийг бэлдсэн. Тэр нь бидний алдаа байсан. Маш хурдан хугацаанд энэ байдлыг засч залруулсан. Цаашид алдаа гаргахгүй ажлаа үргэлжлүүлнэ.

Сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг урин дулаан орох үе буюу ирэх 4-р сар хүртэл үргэлжлүүлнэ. Үнийн хөнгөлөлтийг зогсоох болсон мэдээлэл худал гэв. Иргэд үнийн хөнгөлөлтийг болиулах сургаар нөөцлөн авахын тулд урт дараалал үүссэн.

Тийм ураас борлуулалтын цэгээ нэмж ачааллыг тэнцүү хуваарилсан. Мөн шахмал түлшний нөөц хангалттай байгаа хангамж тасалдаагүй. Шаардлагатай гэвэл энэ баасан гарагт үйлдвэр рүү сэтгүүлчдийг дагуулж явж болно. Өнөөдрийн байдлаар 420 цэгээр шахмал түлшийг борлуулж байгаа.

Энэ тоог цаашдаа 600 болгоно. Өнгөрсөн жил 240 мянган карт иргэдэд тараасан. Яг идэвхитэй худалдан авалт хийдэг180 мянган хэрэглэгч байна. Картыг бүртгэлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. 1 айлд 1 карт гэдэг зарчмаар явж байгаа гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *