Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

Киргизстанаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ. Ингэхдээ түүнд тэмцээнээс өмнө иpгэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангахаар болсон байна.

Эх сурвалжийн мэдээллээр түүнд сарын 15 сая төгрөгийн цалин, унаа, байраар хангах санал тавьсан байна. МУГТ Э.Цэндбаатар уг саналд одоогоор хариу өгөөгүй гэв.

Одоогоор жүдогийн тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны иргэншилээр дэлхийн тавцанд өрсөлдөж байгаа юм. Харин буудлагын тамирчин Д.Мөнхбаяр Германы нэрийн өмнөөс ДАШТ, олимпод оролцож байсан юм.

Тэрбээр ямар шийдвэр гаргах бол?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *