Тэгэхэд аав минь: Ханиа залгичиxcaн хүн чинь яаж заяатай байх вэ дээ гээд их ширүүн харцаар харж билээ….

Хүн гэдэг халанд биш, хайранд л хүн болдог юм даа. Аав минь нэг өдөр “Би ч заяа муутай хүн дээ” гэж хэлээд санаа алдсансан. Миний сэтгэл ч ихэд тавгүйтэж, Үгүй ер нь яагаад ингэж хэлэв ээ! гээд бодоод байсан чинь янз бүрийн л хариу гарч байсан ч би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа.

Тэгэхэд аав минь: Ханиа залrичихсан хүн чинь яаж заяатай байх вэ дээ гээд их ширvvн харцаар харж билээ. Тэгэхэд би залуу насны ойворгон сэтгэлээр нээх их сэтгэдэг хүн болох гээд “Нэг aBcанд хоёр хvн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд цэцэрхээд тавьчихсан чинь, муу аав минь уцаартай нь аргагүй “Тэр ЯРУУ НАЙРАГ чинь энд хамаагүй” гээд шууд гараад алхчихсан.

Алдас хийсэндээ би ү х т л э э гэмшсэн шүү. Энэ мөчид би ЯРУУ НАЙРАГ ХЭРЭГГҮЙ газар байдаг юм байна гэж бодогдоод, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь, шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдаж билээ. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй хэцүүхэн санагдаад.

Аав минь харин хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэврээ аваад” гээд нусны алчууртаа боочихсон хоёр хайрцаг “ВТ” янжуур гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав.

Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “xop” аавд минь тэтгэврийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна.

Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яc маxандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлvvлж өсrөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гаpаагүй л байна хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн санаа алдан дурссан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *