10 ширхэг мод тарьж 3 жил ургуулвал 3,000,000₮ өгөхөөр боллоо. Тэгвэл та мод тарих уу?

Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 240,000 өрх бүр хашаандаа 1 мод тарьж чадвал агаарын бохирдол 50%-иар буурна. Өрх бүр хашаандаа 20,000 төгрөгөөр 1 кг зүлэгний үр аваад цацаад зүлэгжүүлж чадвал агаарын тоосжилт 80%-иар буурна. Энэ хирээр амьсгалын замын өвчлөл буурна.

Хавартаа шороо улаанаараа эргэлдэхгүй, агаар чийглэг, амьдрах амрах тав тухтай орчин бүрдэж иргэдийн уур, стресс арилна. Залхуурч хэвтэхгүй мод, зүлэгээ арчилна. Хүсвэл жимсний мод, бут тариад үр жимсийг нь идэж ч болно шүүдээ.

Агаарын бохирдол гэж 10,000 төгрөгийн дата авч энд дэмий бичиж суухаар энэ хавар 10,000 төгрөгөөрөө 1 бут, 1кг зүлэгний үр аваад хашаандаа суулгаад, цацаад үзээрэй. Үр дүнг бид 1 жилийн дотор мэдрэх болно.

Гэр хорооллын 210,000 айл бүр хашаандаа 3-н мод тарьж, арчлан ургуулбал СААРАЛ хот маань НОГООН болно. Үр хүүхдүүд минь эрүүд аюулгүй орчинд амьдрах бүрэн боломжтой. Энэ боломж зөвхөн танаас л хамаарна.

Монгол улсын Ерөнхийлөгч НҮБ-ийн индэр дээрээс Монгол улс 1 тэрбум мод тарина гэж зарласан. Энэ нь ч олон хүний сайшаалыг хүртэж эхнээсээ иргэд, ААН-үүд тариад эхэллээ. Иргэн бүр сэтгэлээрээ мод таривал болохгүй зүйл гэж үгүй. Ирээдүйнхээ төлөө мод тариад өгөөрэй.

Эсвэл танд ганц бут тарихад хэн нэгнээс дэмжлэг авах хэрэгтэй байна уу? 10 ширхэг мод тарьж 3 жил ургуулвал 3,000,000₮ өгөхөөр боллоо гэвэл та тарих уу? Аливаа зүйлийг өнгө мөнгөөр битгий хараач гэж гуйя. Ирээдүйнхээ төлөө мод таръя.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *