Монгол улс Фэйсбүүк, Инстаграм, Ватсаппийн сүлжээг хаана? Туршилт амжилттай боллоо.

Дэлхийн хамгийн том сошиал платформ болох Фэйсбүүкийн үйлчилгээ бараг долоон цагийн турш тасалдсаны эцэст ажиллаж эхэллээ.

Улаанбаатарын цагаар шөнийн 23:39 цагт тус үйлчилгээнд нэвтрэх боломжгүй болсон бөгөөд үүнээс 30 минут орчмын дараа Фэйсбүүк компани твиттер хуудсандаа үйлчилгээ нь тасалдсаныг хүлээн зөвшөөрч, сэргээхээр шуурхай ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Фэйсбүүкийн эзэмшилд байдаг WhatsApp, Instagram үйлчилгээнүүд мөн тасалджээ. Онлайн үйлчилгээнүүдийн тогтвортой ажиллагааг хянадаг Downdetector байгууллага ийм хэмжээний уналтыг урьд өмнө нь үзээгүйгээ мэдэгдсэн байна. Тус байгууллага Фэйсбүүкийн тасалдалтай холбоотой 10.6 сая орчим гомдлыг дэлхийн олон орны хэрэглэгчдээс хүлээж авчээ.

2 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй Фэйсбүүк компани сүүлийн хоёр өдөр дараалан хүнд байдалд ороод байгаа юм. Ням гарагт тус компанийн нэрээ нууцалсан ажилтан xyдал хyypмаг, сөpөг мэдээ мэдээллийг орлогоо өсгөхөд ашигладаг Фэйсбүүкийн үйл ажиллагааны талаар хэвлэлд дэлгэсэн нь дуулиан дэгдээсэн байна.

Уг дуулианы улмаас Фэйсбүүкийн хувьцааны ханш Даваа гарагийн арилжааг уналттай эхэлсэн бол үйлчилгээнд нь тасалдал гарсны дараа үдээс хойш дахин унаж, нийтдээ 5.3 хувиар уруудсан юм. Үүний улмаас Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэргийн хөрөнгийн хэмжээ $6 тэрбумаар хорогдсон байна.

Харин өглөөнөөс эхлэн Монгол улс Фэйсбүүк, Инстаграм, Ватсаппийн сүлжээг хаана. Туршилт амжилттай боллоо гэх мэт xyyрамч мэдээллүүд газар авч байгааг иргэд анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *