Г.Уянга: Монголчууд бол “АМЬД YXДЭЛ”-үүд, сэг зэм дээр цугласан шимэгчид шиг cэжгийн ард түмэн…

Зодyyлcан залуугийн бие илааршиж эдгэрч босоосой гэж залбирахын сацуу нийгмийнхээ аймшигт бодит байдлыг мэдрэн бие арзайж сууна. Хоёр залуугийн 3одооны тухай, хувь хүмүүсийн нь тухай би юу ч хэлэхгүй, яагаад гэвэл мэдэхгүй, сайн таних ч үгүй. Харин энэ нийгмийн, өөрсдийнхөө бодит байдлыг хэлье.

Монголд Н.Түвшинбаяр шиг адгийн шаар үгүй болов. Олимпийн алтан медалийг нь хурааж авбал баясан хөөрч онгирон дэвхцэх хүн сүрэг үй түмээрээ “Медалийг нь хураачихаасай!” гэж давчдан хөөрөн байгаа нь илт.

Хэрэв тэгвэл “доторх сатан” нь хэд хоног идэх хоолтой болж, шүлс үсчүүлэх сайхан шалтгаантай болох нь. Даан ч тэгдэггүй юм билээ л. Яагаад гэвэл тэр медаль Найдангийн Түвшинбаярынх гэхээсээ Монгол Улсынх юм.

Монгол Улсын анхны олимпийн алтан медаль. Анхны медалиа алга болгочихоод алга таших адын хүслэн монгол хүнийх үү?
Эх орондоо анхны олимпийн алтан медалийг авчирсан цор ганц түүнд харьяалагдах гавьяа нохойн жогорхойн үнэгүй болохыг хардаг байжээ.

Бүгд яг л дэргэд нь харж байсан шиг, шалтгааныг нь бүгдийг нэгд нэггүй мэдэж байгаа юм шиг шүүж байна. Хэрэв чи дотор нь орж, хамт байгаагүй л бол юуны ч талаар дүгнэлт өгч чадахгүй, болохгүй. Үр дүн бол хэнд ч тодорхой харагдана, харин шалтгаан!

Гэтэл манайхны үеийн үед болгоомжилж ирсэн өмнөд хөршид өөр хэмжүүр ажиллаж байна. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өөрийн гараар е гүүтгэсэн эхийн хэргийг Хятадын шүүх шүүсэн. Эх нь хүүгээ санаатайгаар х өнөөжээ. Үр дүнг нь харвал жигшмээр түүх.

Тэр насаараа хүүгээ асарсан бөгөөд өөрөө 90 гарч өндөр насыг насалж, бие нь илтэд дордож орчлонд удахгүйгээ мэдсэний дараа “Хүүг минь надаас хойш хооллож, өтгөн шингэнийг нь цэвэрлэж арчлах хүн байхгүй тул өөрийн ухаангүй хүү минь олон жил муугаа үзэж амьд сүг болон тарчилж ү хнэ.

Би үүнийг тэвчиж тайван ү хэж чадна гэж үү.” Эх ийм шалтгаанаар өөрийгөө амьдын тaмд унаган ийм шийдвэр гаргажээ. Шүүх ээжийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэв манай нийгэмд ийм зүйл болсон бол тэр эмгэнийг жамаараа үxэxээc нь өмнө хэдийн а лчихсан байх бизээ.

Шалтгааныг мэдэхгүй, болсон явдлыг хараагүй бол юуг ч бодитой дүгнэж чадахгүй, бас болохгүй!

Одоо тэр залуугийн алдаан дээр сэг зэм дээр цугласан шимэгчид шиг, улай үзсэн хэрээ шиг, ялаа батгана, өт шиг шавж байх шив. Чоно араатны, бүргэд жигүүртний чадлаар хоолоо олж иддэг. Чоно, бүргэд л ан хийдэг. Харин чонын, бүргэдийн үлдэгдэл дээр золбин нохой, хэрээ, өт, ялаа батгана, бактер шавдаг.

Бид яг л “амьд ү хдэл”-үүд шиг надад санагдаж дотор арзаганууллаа. Хүний цус copж мах идэхээс өөр юу ч хэрэггүй ү xдлүүд амьд нэгнийг харах л юм бол ямар ч ухамсаргүйгээр шууд түүн рүү сүргээрээ дайрна.

Тэд амьд хүнийг харсан л бол булаацалдаж тас чин иднэ. Яг энэ үедээ бас нэгэн амьд хүнийг харах юм бол идэж байсан хүнээ ч дуусгалгүй амнаасаа цус са друулан дараагийн хүн рүү дайрна.

Хэрэв өнөөдөр Түвшинбаярыг өмгөөлөх юм бол “АМЬД YXДEЛ”-ээр дүүрсэн нийгэм бүгд нийлээд тэрхүү өмгөөлөгчийг бас барьж идэхэд бэлэн байна. Тэд бас тасралтгүй шордож байх юм гээч, яг л идэх хүнээ барихаар элдвээр отож байгаа хүн-араатнууд шиг;

“Энэ зодооны талаар юм хэлээч”, “яагаад дуугүй байгаад байгаа юм”, “яаж өмгөөлөхөө ярилцаж сууна уу, та нар”… Мессэж, сэтгэгдэл… Яг л дараагийн барьж идэх хүнээ отох улаан нүдэлсэн амьд ү хдлүүд цу стай амаараа бие арзайтал хашхичих шиг! Жихүүдэс төрөм. Одоо ингэж бичлээ гэж над руу сүрэглэн дайрч цуслацгаа!

Бас олон хүн амьд ү хдлүүдээс айгаад үгээ залгин нуугдаж суугаа, бариулж идүүлэхийг хэн хүсэх билээ дээ.

Аварга алдсан, том алдлаа. Харамсан халагламаар байна. Даан ч яав даа. Гол нь анд нь эрүүл энх болоосой.

Би аваргаа шууд нулиман дэвсэлж чадахгүй байна. Өмгөөлөх шалтгааныг өөрөө өөртөө дотроо хайж л сууна. Омголон, шартай, шазруун, догшин. Ийм байж л аварга болдог байх л даа.

Хэрэв ааг омоггүй, өлбийсөн дорой, арчаагүй “амьд ү х дэл”-үүдийн нэг байсан бол тэр дэлхийн хүн болж чадахгүй байсан биз ээ. Энэ удаа том алдлаа. Олон хавар нэгэндээ болов уу даа, даан ч яав даа. Догшин идээ хүртээд ухаанаа алдаж байгаа бол, юу ч санахгүйгээр тасарч байгаа бол apxинаас хол явах хэрэгтэй болж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *