10 жилийн сурагчид “ХААН БАНК”-ыг xaкеpдсан хэрэг гарлаа. Сурагчдад xaкеpдуулсан банкынд та итгэх үү?

Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургууль анх байгуулагдсан цагаасаа хүүхэд, залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, авьяасыг нь дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн.

Гэвч тус сургуулийн төгсөх ангийн гурван сурагч өөрсдийнхөө авьяас чадвар, сурсан мэдсэнэ буруугаар ашиглаж, бусдад хохирол учруулсан хэрэг 2017 оны аравдугаар сард гарсан билээ. Энэ нь юу вэ гэвэл.

2000-аад оны эхэнд төрсөн, 17 настай нэг ангийнхан болох Болд, Бат, Баяраа нар нь хичээлийнхээ дундуур Мэдээлэл зүйн танхимынхаа компьютерыг ашиглан нэгэн иргэний “Хаан банкны данснаас удаа дараа гүйлгээ хийж, мөнгийг нь авчээ”.

Дээрх хөвгүүдийн нэг Болдоо Мэдээлэл зүйн кабинетад ороод хичээлээ хийж хэвшсэн 15 дугаартай компьютерын ард суужээ. Энэ үедээ кэелоггер (keylogger) хэмээх программ ашиглан иргэн Д-ийн Хаан банкан дахь дансаа удирддаг интернэт банк үйлчилгээний нууц үгийг нь олж авсан байна. Кэелоггер гэдэг нь төхөөрөмжид оруулсан тэмдэгтүүд буюу мэдээллийг хадгалж авдаг бөгөөд тухайн халдагч руу явуулдаг, нууцаар ажилладаг программ”.

Харин тус банкны дээрх үйлчилгээнийх нь хамгаалалт, нууцлал тийм сайн биш байдгаас болсон уу?, Болдоо нэг их оролдлого, хүчин чармайлт гаргалгүй нууц үгийг нь өөрийн болгож тэмдэглэн авч чадсан байна. Энэ тухайгаа хавтаст хэрэгт мэдүүлэхдээ “2017 оны аравдугаар сарын 16-нд мэргэжлийн хичээлийн үеэр багшийн өгсөн даалгаврыг хийж дуусаад фэйсбүүкт орсон юм. Дараа нь кэелоггер программ руу орж, өөрийнхөө фэйсбүүкийн нэвтрэх эрхийг арилгахаар нэвтэрсэн.

Болдоо уг дансныхаа мэдээлэл, нууц үгийг хоёр найздаа ч бас хэрэглүүлэхээр санал болгосон ч нөгөөдүүл нь зөвшөөрөөгүй хэмээн мэдүүлсэн байна.

Ийнхүү тусгай программ уншуулж олж авсан нууц үгээ ашиглан иргэн Д-ийн гэр бүлийнхний хамтран эзэмшдэг Хаан банкны данснаас 22 удаа гүйлгээ хийж нийт 560,000 төгрөг авсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

Болдоо 2017 оны аравдугаар сарын 17-ноос мөн сарын 23 хүртэлх хугацаанд хамгийн багадаа 7000, ихдээ 60 000 төгрөгийн гүйлгээ хийж дээрх хэмжээний хохирол иргэн Д-д учруулсан хэмээн цагдаа, прокурорын байгууллагаас яллax дүгнэлт үйлдсэн байх юм.

Болдоо найзуудтайгаа Улсын их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт бараа сонирхож яваад “Zippo” хэмээн асаагуур хоёр найздаа авч өгсөн бол өөр нэгэнд нь гитарын цохиур худалдан авч бэлэглэхдээ иргэн Д-ийн данснаас төлбөрийг нь төлсөн байна.

Гэр бүлийнх нь эзэмшдэг “Хаан” банкан дахь данснаас удаа дараа учир битүүлгээр мөнгө гараад байгааг мэдсэн Д гэр бүлийнхнээсээ асуутал огт гүйлгээ хийгээгүй байж. Тиймээс дансаа түр хаалгаад, нууц үгээ сольж, хэсэг ашиглахгүй байтал хэн нэгэн нууц үгийг нь сэргээх хүсэлт илгээснээр хaкеруyдын халдлагад өртсөнөө мэдэж цагдaaгийн байгууллагад хандсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *