Жүжигчин Г.Нарансолонго: Ачит эмч нартаа үнэхээр их баярлалаа. Бас ханьдаа маш их баярлалаа.

Х-түц продакшнаас угшилтай жүжигчин Г.Нарансолонго 1980 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр С.Тэмүүжинтэй хамтын амьдрал зохиогоод нилээдгүй хугацааг ардаа орхисон.

Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн цовоо, алаг нүдэн хэмээн нэрлэгдэж байсан залуу жүжигчин өдгөө өрх тусгаарлан нөхөр Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран “Эмоци продакшныг байгуулж, хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож хvчин зvтгээд завгvй яваа билээ. “Эмоци” продакшны жvжигчин Г.Нарансолонготой ярилцлаа.

-Та нар хуучин хамтлагаасаа өрх тусгаарлаад удаагvй байна. Анхны тоглолтыг бодвол ахиц дэвшил гарсан байх даа.

Улаанбаатарт замын бөглөөнөөс авахуулаад алхам тутамдаа хүмүүс стрессдэж байна. Энэ их стресс дунд ядаж хоёр цаг ч гэсэн стрессээ тайлаад, таашаал аваад яваасай гэдэг vvднээс

“Амьдралд стресс хэрэггvй” гэдэг нэрийг өгсөн. Урьд нь хийсэн уран бvтээлээ ямагт сайжруулж, дэвжvvлэхийг хvссэн. Энэ удаагийн тоглолт өмнөхөөс илvv болж, зорьсон зорилгодоо хvрсэн юм болов уу гэж бодоод байгаа. vзэгчид ч их ам сайтай хvлээж авсан.

-Танай ерөнхий захирал, удирдан чиглvvлэгч нь хэн бэ?

Тvвшинтөр буюу Төөтөө ерөнхий захирал гэж явдаг. Тvvний удирдлаган дор хавар Эмоци продакшнаа байгуулж, анхны тоглолтоо тавьсан.

Хамтран байгуулсан гэдэг утгаараа урд нь гvйцэтгэх тvвшний ажил хийж явсныг бодвол vvрэг хариуцлага өндөрссөн vv?

Урд нь зөвхөн өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд явсан болохоор удирдан зохион байгуулах гэдэг нь ийм хэцvv ажил гэж мэддэггvй явж. Одоо бол тайз бэлэн болсон болов уу, хувцас тоглолтоос өмнө амжиж оёдлоос гарах болов уу гээд юм юманд санаа зовж байна.

-Залуу жvжигчид шууд шоу ертөнцөд хөл тавина гэдэг том боломж л доо. Гэхдээ туршлага дутах ч юм уу бэрхшээл гарч байна уу, ихэвчлэн дэлгэцэнд дvр бvтээсэн хvvхдvvд танай хамлагийн тоглолтонд оролцдог шvv дээ?

Манай хамтлагийн бvрэлдэхvvнд 42 размерийн гутал гээд нэвтрvvлэг хийдэг Анхбаяр, “Хувь тавилангийн ээдрээ”-д тоглосон Эзэнмөнх, СУИС-ийн кино драмын анги төгссөн охид орсон. Олны хэсэгт бvжиглэж байгаа хvvхдvvд бvгд СУИС-ийн гуравдугаар курсийн оюутнууд. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шvv дээ.

Хvн өөрөө хэрхэн яаж хөдөлмөрлөхөөс цаашдын амьдрал нь шалтгаалдаг. Тэгэхээр залуу жvжигчдийн хувьд тоглолтондоо, уран бүтээлдээ яаж оролцож, хэрхэн хөдөлмөрлөж байгаагаас бүх зүйл шалтгаална. Залуу хvvхдvvд учраас өөрсдийгөө нээе гэсэн бодол нь давамгайлдаг байх.

-Тоглолтын зохиолоо хаанаас авдаг вэ?

Тойрч ярьж сууж байгаад тоглолтынхоо санааг гаргадаг. Санаа бол янз янзаар олдоно. Амьдрал, онигооноос санаа аваад баяжуулах нь бий. Аягvй сонин, тоглолтоо бэлдэхдээ өөрсдөө татаж унаад, энэн дээр хvмvvс ёстой нурах болов уу гэсэн vзэгдэл дээр хvмvvс инээхгvй байх тохиолдол гарна.

Юм ер нь таашгvй. За яах бол доо гэсэн юман дээр хvмvvс инээх жишээтэй. Хошин урлагт бичдэг зохиолч байдаггvй. Үзэгчийг мэдрэхгvй болохоор ерөөсөө нэг л болж өгөхгvй зохиол аваад ирнэ. Бид тийм учраас өөрсдөө гаргадаг.

Шинэ байгуулагдсан хамтлаг болохоор ашиг орлого гэхээсээ илvv Эмоци гэж ийм хамтлаг гэдгээ олонд мэдрvvлж, таниулмаар байна. Сайн бvтээл хийж байж vзэгчдээ олж авна. Х-ТҮЦ продакшнд сайхан ажиллаад, амьдралаа болгоод яваад л байсан. Гэхдээ залуу хvмvvс өөрсдийнхөө хvчийг сориод vзье, жижигхэн ч гэсэн өөрсдийнхөө завийг тавиад vзье, хэр хол явахаа харья гэж зорьсон.

-Хошин шогийнхныг хамгийн их орлоготой гэж ярьдаг. Гэхдээ зарлага ч харьцангуй өндөр vv?

Хошин урлаг гэхээр хvмvvс хөндлөнгөөс шууд vзэгчийн тоог vржvvлж бодоод ашиг орлоготой гэж боддог. Жижиг хэрэглэл, тайз, хувцас хунар гээд маш их зардалтай. Гэрэл, телевизийн реклам зэргийг тооцдоггvй байх. Нэг их овойж оцойтол олох нь хаашаа юм, гэхдээ өөрсдийнхөө амьдралд хvргэж л байна.

-“Аянгын бороо”-г хошин урлагийнхан тоглоход хvмvvст таалагдсан. Уянгын драм хийж өөрсдийгөө сорих бодол бий юу?-Бид урлагийн бvх л төрөл жанраар тоглох зорилготой байгаа. Эмоци продакшны ерөнхий найруулагчаар Найдандорж багш, бvжиг дэглээчээр Ган-Очир багш маань ажилладаг.

Эмоцийн онцлог нь юу вэ гэхээр бусад тоглолт нэг vзэгдэл яваад тайз харанхуйлдаг бол манайх тийм биш. Тайз засалтаа бvжгээр шийддэг. vvнд Ган-Очир ах маань маш сайн ажилласан. Оюутнууд ч бэлтгэл сургуулилт хийсээр байгаад харьцангуй сайжирсан.

-Танайхан хамт олонч уур амьсгалтай юм шиг санагддаг. Лагерьт бөөндөө амарчихсан явж байх шиг?-Шинэ байгуулагдсан, тал талаас ирсэн хvмvvс учраас маш хурдан хамт олонч уур амьсгал бvрдvvлэх хэрэгтэй: Есөн сард бид баруун аймгийг бvтэн тойроод ирлээ. Аймаг болгонд vзэгч пиг байсан.

Очсон аймаг бvрийнхээ театрын хаалгыг эвдvvлээд явлаа. Ер нь монгол орныг тойрчихсон, гурван говь л vлдсэн дээ.-Темка та хоёр арын албаа хэнд даатгадаг вэ?

– Аав, ээж хоёр маань насаараа Талх, чихрийн vйлдвэрт ажилласан. Би айлын том, хоёр дvvтэй. Ээж, аавынхаа буянд энэ ажлаа хийж явна. Тэрнээс эмэгтэй хvн чинь хэцvv ш дээ. Том охин маань тавдугаар ангийн сурагч, сургуульдаа яваад байж байна: Аав ээж хоёр ажилчин хvмvvс ч хоёулаа аятайхан дуулчихдаг.

Аав, ээж хоёр маань хvvхдvvдээ барьж хор.иод цаг.даад байдаггvй, өөрийнх нь дураар тавьж, сонголтоо өөрийнхөөрөө хийх боломжийг нь олгодог. Бага маань гурван настай. Эмээ, өвөөтэйгөө л байгаа. Тоглолт жигдрээд ирэхээр хvvхдээ очиж авна даа.

-Тэмка бас айлын том гэл vv?-Тийм. Хамт нэг дор ажиллахын давуу тал нь баярласан ч, цөхөрсөн ч vргэлж цуг байдаг. Гэртээ хамтдаа яд.раад ирнэ. Хоёулаа ажил гээд явчихаар ар гэр маань жаахан хаягдчих гээд хэцvv. Хvvхэд жаахандаа халуурч бvлээрвэл эмээ, өвөөд нь орхиод явахаас өөр аргагvй. Хvvхэд халуурлаа гээд хэн нэг нь тоглолтоо таслах эрхгvй ш дээ.

-Тэмка хэр халамжтай аав бэ?-Халамжтай шvv. Хоол унд хийхдээ надаас бараг илvv. Гэрт зочин ирвэл Темка л гардаж хоол ундаа хийдэг, би хажууд нь туслах тогооч маягаар бэлтгэх ажил хийж өгдөг. Их хөдөлгөөнтэй, өөрийнхөө санасныг гvйцэлдvvлж байж санаа нь амарна, бvх юм нь ил хvн дээ. Уурлах нь

амархан, уур нь гарах нь амархан. Би бол эсрэгээр нэг уурлатлаа нэлээд удна, уурлачихвал уур нь гарахгvй. Байнга хамт байгаа болохоор “уншдаг” болчихжээ. Би бол их дөлгөөн, тайван. Манай Темка бол таны өөдөөс ингэж томоотой суугаад ярилцлага өгөхгvй, энд тэндхийн юм барьж тавиад л тогтож суухгvй л дээ. Ямартаа ч

бид зорьсон ажлынхаа эцсийг vзээд, сайн сайхан амьдрах юмсан гэж хvсдэг. Хvн ер нь жаргалыг л хvсдэг байх. Бэлтгэлээ хийгээд vvрээр гэртээ орсон ч дуртай ажлаа хийж яваа болохоор тvvнээсээ кайф авдаг.

-Тvvний ямар чанар нь танд хамгийн их таалагддаг вэ?-Х ТvЦ-д намайг тоглож байхад манай хvн оюутан, бидний тоглолтонд бvжиглэдэг байсан. Тэмка юманд яг чин сэтгэлээсээ хандаж, аливааг болгож бvтээхийн төлөө тэмцдэг. Зорилготой, ханьдаа, vр хvvхэддээ халамжтай, хамгийн гол нь зөв бодолтой. Анх намайг эргvvлэхэд нь би “үгүй” гэчихээд байхад тэрийг үл тоон эрчимтэйгээр “д а й р с а н”. Магадгүй тэрэнд нь болсон байх.

Хэр удаан vл тоосон бэ?

Ер нь нэлээд явуулсаан, явуулсан. Энэ чинь “яадаг юм” гээд л дайраад байгаа юм чинь. Гэр орныхон маань ч аль аль нь их сайхан хүлээж авсан. Манай хадам аав, ээж залуу хүмүүс байдаг.

Одоо хvмvvс эрт, орой гэхгvй хуримладаг болж, та хоёрт энэ талаар бодсон зvйл бий юу?

-Темка нэг л амьдрах юм чинь хэзээ нэгэн цагт хуримаа хийнээ л гэдэг.

-Ажил ихтэй, гэрийн бараа хардаггvй хvмvvсээс шо.у цэн.гээний тухай асуугаад ч хэрэггvй биз дээ?

Зав нь гарахгvй юм, залуу хvмvvс уг нь жаахан гарч орж байвал зvгээр л байх.-Тэгэхээр гоо сайханд орж амжих уу?

Уг нь тийм завтай бол ормоор л байна. Сая хөдөө тоглолтоор явж ирээд гоо сайханд орж амжаагvй байтал шинэ тоглолтын ажил эхэлчихсэн.

Хvvхнvvд м эс т э й, м э с г v й засал их хийлгэдэг болж, Нарансолонгод тийм бодол төрдөг vv. Ямар гоо сайхны бvтээгдэхvvн хэрэглэдэг вэ?

Одоохондоо тэрийгээ ингэчих юмсан гээд голох юм алга. Унжиж, vрчийчихсэн юм ч алга. Жаахан нас ахиад ирвэл vрчлээний талын “юм” сонирхох байх, нэг л амьдрах учраас. Би гоо сайхны бvтээгдэхvvний хувьд дагнаж нэг төрлийн тос тvрхдэггvй. Нэгийг хэрэглэж байгаад хэсэг хугацааны дараа нөгөөхийг хэрэглэдэг.

-Хоёр хvн бие биедээ багш гэдэг. Х ТvЦ-д байхдаа Одноогоос суралцсан зvйл гэвэл юу вэ?

Одноо эгчээсээ зvгээр нэг уран бvтээлч байхыг сураад зогсохгvй хувь хvн байх, уран бvтээлч байхын утга учрыг мэдэрч, мөн бодол санаа төлөвшихөд их vvрэг гvйцэтгэсэн. Ер нь Одноо эгчээс сурсан зvйл их ээ.

-Хамтлагаасаа гарахад хэцvv байсан уу?

Хамтлагаасаа гарлаа гэж хэлчихээд эхний хэд хоног сонин, шартчихсан хvн шиг явсан. Нэг л давчдаад, нэлээд хэд хоног их хэцvvдсэн. Хvн байгаа байдалдаа амархан дасдаг гэдэг. Одоо арай дээрдсээн. Манайхан бvгд их дотно, сайхан хамт олон байлаа.

Амьдралд элдэв асуудал тулгарахад Одноо эгч, Онон ах хоёроосоо “яавал дээр вэ” гээд асуудаг байлаа.

-Том охин чинь таны авьяасыг өвлөсөн бол тэр нь илэрдэг насан дээрээ яваа юм байна?

Миний охин Аминаа жаахандаа “Усны гудамж” гээд кинонд тоглож, “Шvvгчдийн таашаалд нийцсэнжvжигчин” гэдэг шагнал хvртсэн. Манай охин жvжигчин больё гэж боддоггvй. “Хvvхэддээ ч цаг зав гаргахгvй хэцvv ажил” гээд vглэдэг. Урлагийн хvний хvvхдvvд хэцvvг нь ч, сайн сайхныг нь ч мэднэ. Хэцvvг нь мэдсээр байж хорьсон ч өөрөө тэмvvлдэг хvvхэд урлагийн хvн болдог.

Томорхоороо яах юм бvv мэд. Урлагийнхан чинь баяр ёслолоор ч аймар их ажилтай. Мартаар бараг баярлаж чадахгvй, өдөрт гурав дөрөв тоглочихно. Хvмvvсийн амралт бидний ид ажлын vе. Хавар анхны тоглолтоор ээж өвдчихсөн байхад очиж чадаагvй. Ээж болохоор “Зvгээр ээ, миний хvv. Чи л наад ажлаа бод” гэж билээ. Ар гэрийнхэн ойлгохгvй бол бас л хэцvv алба шvv.

-Урд нь яаж ганцаараа болгож байв аа гэж эр хvний нөмөр нөөлгийг мэдэрсэн хvvхнvvд ярилцдаг. Танд тийм бодол төрж байв уу?

Эмэгтэй хvн ганцаараа байхаараа илvv идэвхтэй, бvхнийг өөрөөрөө шийддэг юм болов уу. Ханьтай болохоороо би яах вэ, миний хань өнгөтэй өөдтэй яваасай, би больчихсон ч яахав, Темка маань сайн жvжигчин болоосой гэж боддог юм байна. Эмэгтэй хvн нөхөртөө илvv их амжилт хvсдэг юм байна.

Бvхнийг хамтдаа бvтээж явна. Бид хоёр чинь хоёр жилийн өмнө л лизингээр байр авсан ш дээ. Залуу хvний амьдрал яаж эхэлдэг билээ, тэгж л эхэлсэн. Хааяа тогныхоо мөнгийг төлөхөө мартчихсан байх жишээтэй. Бид уран бvтээлээс болж хааяа маргалддаг. Өчигдөр би тайзан дээр нэг vйлдлээ мартчихгvй юу. “Наадах чинь яачихсан юм” гээд хvзvvг нь харах ёстой байхгvй юу.

Тэгсэн чинь би харахаа мартчихсан. Тайзны хажуунаас манайхан хvзvv рvvгээ заангуут санаж байгаа юм. Тараад явж байсан чинь Тэмка “Чи өнөөдөр одоо яаж байгаа юм, хаачаад ирэв, хаачаад ирэв” гэж хичнээн удаан зогсоодог юм намайг гээд л vглэчихсэн.

“Би яаж мэддэг юм, хvзvvн дээрхээ харагдахаар зуруулахгvй яасан юм, чи” гээд би өөрийгөө зөвтгөчихжээ. Өөрийнхөө мартсаныг, өөрийнхөө бурууг мэдсэн ч дийлж байж санаа амардаг юм.

-Хүү нь аавыгаа хамтарч дүр бvтээсэн хvнээс нь харамласан сураг байсан, тэр vнэн vv. Ер нь Нарансолонго хардаж үзсэн үү?

-Би нөхрөө ойлгохгvй бол хэн ойлгох юм бэ. Манай хvv зурагтаар “Хувь тавилангийн ээдрээ” гарсан чинь “Ээж ээ, энэ чинь кино байхгvй юу, аав нь чамд л хайртай ш дээ” гээд сандраад байаа юм даа. Намайг эмзэглэнэ гэж бодсон юм байлгvй. Манай Темка чинь хvvхдийнхээ сэтгэл зvйг сайн мэдэрдэг аав. Саявтархан том охинтой хамт T Ara хамтлагийн тоглолт vзсэн.

Темкагаас ямар бэлэг авах дуртай вэ?-Янз, янз. Бvр анх эргvvлж байхдаа миний төрсөн өдрөөр манай цонхны дор зvрхээр гал асаагаад, Boom town хамтлагийнхнаа зогсоочихсон дуулуулж байлаа. Ер нь сюрприз барих дуртай хvн дээ.

-Сюрприз гэснээс ая зохиогч ЗиЗи чамд багадаа дурласан гэж ярьдаг гэсэн?

Манайх 13-р хороололд байсан. Дэлгэрмөрөн, Хаянаа, Зизи бид нар найзууд. Сургуулийнхаа урлаг соёлын ажилд оролцоно. Яг тэр хvvхдvvднь одоо урлагаар явж байна ш дээ. Дээгий бид хоёр зодолдоод таардаггvй байсан.

Намайг их уйлуулсан даа, аймаар сахилгагvй.

Хийж бvтээх гэж яваа хvмvvсийг дэмжих хvн олно гэдэг амаргvй. Анхны тоглолтондоо ивээн тэтгэгч олоход бэрхшээл гарсан уу?

Анхны тоглолт болон “Амьдралд стресс хэрэггvй” шоуны ерөнхий ивээн тэтгэгч маань Mix пиццаны хамт олон. Яах нь тодорхойгvй,амжилттай явах vгvй нь мэдэгдэхгvй хvмvvст тэд итгэж тусалсан. Энэ тоглолтон дээр мөн Green City хамтарч байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *