8 тэрбумын оролго, 10 тэрбумын aвaлгa, 5 тэрбумын барилгатай хэт баян сайд Л.Энх-Амгалан.

Бид цувралаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигч үзэгчиддээ харьцуулалт хийн хүргэж байгаа. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хөрөнгө орлогыг танилцуулж байна. Хүлээн авна уу…

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан нь 2012 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.

Тэрбээр 2016 онд УИХ-ын гишүүн байх үедээ хөрөнгө орлого нь 75 сая 924 мянга байсан бол 2018 онд энэ нь 12 тэрбум 820 сая 232 мянга болтлоо өссөн бол 2020 онд 8 тэрбум 311 сая 736 мянга болсон байна.

Харин гэр бүлийн орлогын тухайд 2017-2019 онд орлогогүй гэж мэдүүлж байсан бол 2020 онд 281 сая 100 мянга болж өссөн үзүүлэлттэй гарчээ.

Тээврийн хэрэгслийн тухайд 300 саяын үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570 автомашинтай бол үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 2016 оноос хойш нэмэгдээгүй хэмээн мэдүүлж үүнийгээ 1 тэрбум 654 саяар үнэлэгдсэн байна.

Мөн 2020 онд 1 амины орон сууц, 1 оффисын барилгатай болсон бол 2 нийтийн орон сууц, 2 үйлчилгээний зориулалттай барилга байгууламжтай бөгөөд үүний нийт барилгын үнэлэмж нь 5 тэрбум 31 сая 858 мянган төгрөг аж.

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдлийн хувьд 2019 онд 10 сая 160 мянга байсан бол үүнийгээ 2020 онд 67 сая 344 мянга болгон нэмэгдүүлжээ.

Л.Энх-Амгалан 10 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай бол 244 сая төгрөгийн з э э л т э й хэмээн мэдүүлсэн байна.

2019 онд Эм Си Эс Монгол ХХК, Интер групп интернэйшнл ХХК, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 1,864,410 ш, 1000 ш, 4270 ш хувьцаа тус тус эзэмшдэг байсан бөгөөд 2020 онд Эм Си Эс Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшихээ больж, Интер групп интернэйшнл ХХК, Эрдэнэс Таван толгой ХК-аас 100 хувь ногдол хувь авдаг байна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хөрөнгө орлого жилээс жилд нэмэгдэж хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй болж чадсан байх бөгөөд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө нь л энэ бол цаана нь үнэлэгдээгүй үлдсэн хөрөнгө хадгалагдаж байхыг үгүйсгэхгүй юм.

Энэ мэт тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй, толгой баян төрийн өндөр албан тушаалтнуудын тоо нэмэгдсээр байхуйд ард иргэдийн амьдрал эсрэг зүгт хөдлөсөөр л…

Эх сурвалж: MASS.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *