П.Сэрдамба: Apxи aa болиод бэлтгэлээ хийх ёстой байсан. Ард түмний тархиар наадахаа боль…

МУГТ Э.Цэндбаатар болон О.Тулга нар ДАШТ-ий 60 кг жингийн сорил тулаанаа Эрдэнэт хотод хийх байсан боловч Э.Цэндбаатар товлосон цагтаа ирж, жингээ шалгуулаагүйн улмаас тоглолт цуцлагдсан юм.

Ингэснээр Боксын ДАШТ-ний 60 кг жинд тамирчин О.Тулга Монгол Улсыг төлөөлж оролцохоор боллоо.

Жингээр хасагдсан Э.Цэндбаатар тайлбар хийж тэрбээр “Миний үндсэн жин 60 килограмм. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж, мөргөж гуйсан. Тийм ч учраас бэлтгэлээ сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээн фэйсбүүк хуудастаа тайлбар оруулсан юм.

Тэгвэл тухайн жин нь яг жин заадаг биш гэдгийг ч зарим тамирчин хэлжээ. Тухайлбал, “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба доорх сэтгэгдэлийг илэрхийлжээ.

Тэрбээр “Дүү одоо наад жүжгээ боль ард түмний тархиар наадаад дууслаа бэлтгэлээ хийгээд жиндээ орох боломж байсан шүү, саяхан төр мөнгөн шагналаа олгоход орой нь бас л аpxи уучихсан байсан. Аpxи aa болио чиний наад аpxины асуудал чинь дэндлээ дүү. Hаад аpxи уудаг дээрээ нэг тайлбар хэлээч. Tамирчин хүн зорилготой юун аpxи вэ жиндээ ороод а л a a д өгье гээд байсан яасан?

Tамирчид цугларалтад гарсан чамайг гар гэж хэлсэн хамт олонтойгоо хамт бэлтгэлд гарсан бол аpxи байхгүй жиндээ гозойгоод л зогсож байх байлаа чи энэ ард түмэнд тайлбар хий гавьяатынхаа юмыг голоод байгаа юм уу гээд томроод байдаг шигээ олигтойхон тайлбар хий олимп тив дэлхийд очоод болсонгүй дээ гээд өрөөндөө жингээ үзээд зогсож байх уу энэ хүмүүс жин дээр юу болдог талаар ойлголт байхгүй наад худлаа жин дээр зогсоод байж байдаг ичээч дүү тайлбар хий” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *