Э.Цэндбаатар: Бүх зүйл санасанаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа.

Э.Цэндбаатар, О.Тулга нар өнөө өглөө жингээ үзүүлж, хоёр тамирчдын хоорондох тоглолт 10 цагт эхлэх байсан. Гэвч Э.Цэндбаатар өнөөдөр өглөө жиндээ ирж ороогүйн улмаас тоглолт цуцлагдаж 60 кг-ийн жинд О.Тулга ДАШТ-нд явахаар болж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Э.Цэндбаатар өчигдөр 60 кг-аас илүү жинтэй байсан. Огцом жингээ хаяснаас үүдэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай хэлж байна гэвч энэ нь ташаа мэдээлэл байсан гэдэг нь түүний цахим хаягт оруулсан бичлэгээс тод харагдлаа.

Дэлхийн чансаанд хоёрт, Азийн чансааг тэргүүлж буй Э.Цэндбаатарын хувьд сорил тулаанд оролцохын тулд багагүй хэл амтай тулгарч, Ч.Лодойсамбуугийн хөтлөдөг “Улаан бал” нэвтрүүлэгт оролцон боксын холбооны талаарх бyлxайг дэлгэрэнгүй ярьсан байдаг.

Үүний дараа Э.Цэндбаатар ард түмний дэмжлэгтэйгээр сорил тэмцээнд оролцохоор болсон билээ. Тэгвэл энэ талаар “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу “Жин бол асуудалгүй. Цэвэр дapaмт. Би тэгэж л бодож байна. I’m out” хэмээжээ.

Харин Э.Цэндбаатар өөрийн цахим хаягтаа, “60 бол миний үндсэн жин жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санасанаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа.” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *