Хүрэн манжингаар гэдэс, ходоод, бөөр, давсагаа цэвэрлэх энгийн ба үр дүнтэй арга.

Жилд 1-2 удаа гэдэс ходоод, бөөр, давсагаа цэвэрлэх нь таны урт наслах хамгийн том шалгуур болно. Үүний тулд та өмнөх өдөр нь 1 литр буцалсан усанд нэг ширхэг том улаан манжинг сайтар угаагаад 3-4 хувааж хийгээд хонуулна. Мэдээж та их хэмжээгээр уух тусам сайн тул 5 литр хүртэл усанд найруулж хийж бэлдэж болно гэсэн үг.

Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амрана, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.

Улаан манжинг яагаад Оросууд их хэрэглэдгийг мэдэх үү. Улаан манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг, кальци 37мг, магни 42мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна.

Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.

Улаан манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна. Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бүх хүмүүс өдөр бүр 150г улаан манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *