Улсын хэмжээнд 18 нас хүрээгүй 5000 ээж хүүхдийн мөнгө авдаг.

Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр олгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр улсын хэмжээнд 18 нас хүрээгүй 5,000 ээж хүүхдийн мөнгө авч байгаа талаар онцоллоо. 18 нас хүрээгүй хүүхэд төрүүлсэн нийт эхчүүдийн найм орчим хувь нь х ү с э э г ү й жирэмслэлтээс хүүхэдтэй болсон гэх судалгаа байдаг бөгөөд “Гүнж” төвийн хийсэн судалгаагаар насанд хүрээгүй эхчүүдийн 74 хувь нь өрх толгойлсон ээжүүдийн тоог нэмж байдаг аж.

Ирэх оны эдийн засгаас бүх нийтээрээ тэлэлтэй жилийг хүлээж байна. Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.

  • Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.
  • халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
  • хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино
  • төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна
  • урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна

Бидний гол эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Харин ирэх жил хамгийн боломжит дээд хэмжээгээр экспортлохыг зорьж байна” гэв.

Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттойгоор өгнө. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацад бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *