20 жил хиймэл хөлтэй амьдарч буй Саранчулуун АНУ-д болсон марафонд 8 цагт 42 км зайг туулж бахдам амжилт гаргалаа.

“Би эрүүл саруул, залуу хүн хэр нь юу хийж, бүтээж, амжуулж байна вэ?” гэсэн асуултыг энэ бүсгүйтэй уулзаад гарч явахдаа өөрөөсөө асуулаа. Чин үнэнийг хэлэхэд өөрийгөө голж, өөрөөсөө ичсэн хэрэг л дээ. 13-хан настай жаахан охин байхдаа а ю у л т өвчнөөс болж өрөөсөн хөлөө т а й ру у л ж, 20 жил хиймэл хөлтэй явж байгаа ч сурч мэдсэн, хийж бүтээсэн зүйл ихтэй, спортлог амьдралаараа бусдад үлгэрлэж буй түүнийг “Өөр мэдээ” онцолж байна.

АНУ-д болсон марафон гүйлтэд эх орноо төлөөлөн оролцож 42 км зайг 8.15 цагт туулж барианд орсон АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхмийн багш, “Амжилтын хэлхээ” ТББ-ийн тэргүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

-Таныг АНУ-д болсон марафонд түрүүлсэн тухай сайхан мэдээлэл цахим ертөнцөөр нэлээд явсан. Ямар учиртай тэмцээнд оролцоод ирэв?

АНУ-д болсон марафон бол 42 км замыг туулах стандарттай олон улсын тэмцээн. Энэ марафонд гүйхээр дэлхийн өнцөг булан бүрээс 70 мянган хүн бүртгүүлсэн ч тэмцээнд 50 мянга гаруй хүн оролцсон юм билээ. Тэднээс 300 орчим хүн тэмцээнээ дуусгаж чадалгүй замын дундаас гарсан.

Харин би хоёр хөтчийнхөө тусламжтай замаа амжилттай дуусгаж барианд орсон учраас бусад дуусгасан хүмүүсийн адилаар ялагч буюу дуусгагчийн медалиа авсан хэрэг. Би 50300 орчим байрт буюу сүүлээсээ 300 орчимд барианд орсон гэсэн үг. Түүнээс би түрүүлээгүй. Тийм ч боломжгүй. Харин 42 км замыг 10 цагт дуусгана гэсэн тооцоотой байсан ч 8.15 цагт дуусгасан нь надад том амжилт байлаа. Дараагийн удаа дулаан газар уралдаж үзэх, цагаа багасгах зорилготой байна.

42 км замыг 10 цагт дуусгана гэсэн тооцоотой байсан ч 8.15 цагт дуусгасан

-Тэгэхээр эрүүл хүмүүсийн оролцдог марафонд хиймэл хөлтэй гүйсэн хэрэг үү?

Тиймээ. Хүмүүс намайг хөгжлийн б э р х ш э э лтэй иргэдийн марафон гүйлтэд түрүүлсэн гэж ойлгоод байна. Хамгийн гол нь 42 км холын зайд эрүүл хүмүүс гүйдэг. Олимпод марафоны төрөлд холын зайнд х өлгүй хүн уралддаггүй. Клиникийн хувьд ч боломжгүй. Хиймэл хөлтэй хүмүүс голдуу холын зайнд урдаа нэг, хойноо хоёр дугуйтай араа нь гар дээрээ байдаг дугуйгаар уралддаг.

Холын зайнд хиймэл хөлөөр гүйнэ гэдэг нэлээд “г а л з у у” хүмүүсийн хийдэг ажил. Шинжлэх ухаанд хиймэл хөлтэй хүнийг марафонд гүйх боломжгүй гэдэг ч би боломжгүй зүйл байдаггүй гэдгийг харуулахыг хүссэн юм. Мэдээж надаас илүү хоёр хөл нь хиймэл хүмүүс ч гүйсэн байдаг. Гэхдээ их цөөхөн.

-Тан шиг “галзyy” хүн хэр олон байв?

Марафонд мэргэжлийн ангилал байдаг. Оролцсон хүмүүсээ цуваа болгон хуваадаг. Нью Иоркийн марафонд оролцогсдыг 10, 10 мянгаар нь таван цуваа болгосон. Би хөгжлийн б э р х шээлтэй учраас хамгийн эхний цуваанд 530, Манлай 534 дугаартайгаар Ахилийн гишүүнээр гарсан.

Эхний 1000 дугаарыг хүндэт гишүүдэд олгодог юм билээ. Тэмцээн эхлэхээс 20 минутын өмнө хөгжлийн бэ р х шэ э лтэй хүмүүс хөтөчтэйгээ нийлээд 250 орчим хүн гараанд гарсан. Тэдэнд дунд буюу манай Ахилийн клубд хиймэл хөлөөрөө уралдсан хүн байгаагүй. Зүгээр нийтийн уралдааны замд миний харснаар хиймэл хөлтэй хоёр хүн гүйцэж түрүүлээд өнгөрсөн. Тэд бас их хурдан байсан шүү.

-Марафонд яагаад оролцох болов?

1976 онд анх удаа Дик Траум гэдэг хиймэл хөлтэй хүн АНУ-д марафонд оролцож тэмцээнээ амжилттай дуусгаж байсан гэдэг. Тэрээр Нью Иоркт байхдаа Ахилийн клубыг байгуулсан нь одоо дэлхийн 35 оронд салбартай олон улсын хүмүүнлэгийн байгууллага болж өргөжсөн. Монголд салбараа байгуулсан ч 10-аад жилийн өмнөөс үйл ажиллагаа нь зогсч Америк дахь төвөөсөө холбоо тасарсан юм билээ.

Өнгөрсөн жил би Нью Иорк хотод Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлж байхдаа санамсаргүй тохиолдлоор Дик Траум гуайтай уулзсан юм. Намайг нийгмийн ажилтан мэргэжилтэй, гүйх сонирхолтойг сонсоод Монгол дахь Ахилийн салбар клубын үйл ажиллагааг ажлыг дахин сэргээгээч гэсэн санал тавьсан юм.

Хөгжлийн б э рхшээлтэй хүүхэд залуусыг спортод уриалан дуудах зорилготой оролцсон.

“Ахилис интернэйшнл” байгууллага бол спортыг ашиглаж хөгжлийн бэpxшээлтэй хүүхэд залуусын амьдралыг дээшлүүлдэг. Дэлхийн олон оронд тэдэнд тусалж буй сайн дурынхны ухамсар ойлголтыг дээшлүүлэх, олон нийтэд хандсан нөлөөллийн спортыг хэрэгжүүлдэг ашгийн бус байгууллага юм.

Гишүүнчлэлтэй бөгөөд тэдгээр нь жил бүр дэлхийн томоохон тэмцээнүүдэд хүндэт гишүүн болж оролцдог. Гар дугуйн төрлөөр Энхманлай, хиймэл хөлтэй учраас миний бие энэ удаад Монголынхоо Ахилисыг төлөөлж энэ марафонд оролцсон юм. Хөгжлийн бэpxшээлтэй хүүхэд залуусыг спортод уриалан дуудаж, өөрөөрөө үлгэрлэх зорилготой оролцсон.

-Марафонд оролцохын зэрэгцээ очсон хотууддаа сайн үйлсийн аян хийж байсан. Хэр үр дүнд хүрэв?

-“Хамтдаа гүйцгээе” аянг эхлүүлж байхад хөгжлийн бэpxшээлтэй хүмүүс болон хөгжлийн бэpxшээлтэй хүүхдүүдийн ээжүүд ирж оролцож байсан. Тэднийг хараад хандлагыг нь өөрчилж, эрч хүчтэй байлгаж, нийгэмд гаргаж ирэхийн тулд өөрөө үлгэрлэж уриалья гэж бодсон.

Тэр үүднээсээ ч Америк руу явахдаа олон хүнтэй уулзах учир “Марал элч” сангийн нугасны эвэрхийтэй хүүхдүүдийн танилцуулга, “Түгээмэл хөгжил” ТББ-ынхны хийж буй тэргэнцэрийн танилцуулга, “Book cafe Mongolia” зохион байгуулагчдаас ном хандивлах төслийг нь авч явсан.

Мөн хөгжлийн бэpxшээлтэй хүүхдүүдийн ээжүүдийн хийсэн 300 ширхэг унагыг “Ээлтэй ертөнц” ТББ-аас хүлээж аваад зургаан чемоданд чихэж хийгээд ганзагын наймаачин шиг л АНУ руу явсан даа. Нэг унага зарахад л дөрвөн ээжид хөдөлмөрийн хөлс нь очих учир уулзсан таарсан хүн бүрт унагаа худалдсаар маш хурдан зарж дуусгасан. Америкт байгаа монголчууд биднийг маш сайхан хүлээн авч, xaндив цуглуулж, дэмжиж тусласан.

-Таныг харж, танаар үлгэрлэж байгаа залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүн өөрийгөө хэзээ ч 100 хувь дайчилж чаддаггүй юм билээ. Тиймээс залуусаа ядаж 10-хан хувь өөрийгөө дайчлаад үзээрэй, үр дүнд заавал хүрнэ шүү гэж хэлмээр байна. Спортоор хичээллээрэй. Бидэнтэй хамтрах хүмүүст манай төрийн бус байгууллагын хаалга нээлттэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *