Амараа: Оюун-Эрдэнэ, Обуна нар шoy хийхээр тардаггүй вирус юм уу?

Комедиан Д.Амартүвшин: “Улсын Онцгой Комиссоос мэдэгдэл гаргалаа. Хоол үйлчилгээний газруудыг 22 цагаас хойш ажиллахыг хориглосон шийдвэр гаргасан. Үүнд бол маш их харамсаж байна. Юу нь харамсалтай байгаа юм бэ гэхээр өөрсдөө хамаг коронавирусээ тарааж хаячихаад хамаг ачаагаа үйлчилгээний салбарынхандаа үүрүүлээд байдаг нь ямар учиртай юм бэ тэрийг бүр гайхаад байх юм.

Өмнөх долоо хоногт НОК-оос 22 цагаас хойш хорихгүй гэдэг шийдвэр гаргасан. Энэ одоо төрийн байгууллагын чинь уялдаа холбоо хаана байгаа юм бэ би гайхаад байх юм. Тэр нам дотор болоод байгаа тулаанаа бид нарыг оролцуулахгүй байж болдоггүй юм уу Ардын намынхаан. Ардын намын тулаанаа тусдаа хийгээчээ.Үйлчилгээний салбарыг битгий дундаа чирээч ээ.

Нийт үйлчилгээний салбарт ажиллаж байгаа байгууллагуудын 22-24 цагийн хооронд орлогынхоо 30-60 хувийг олдог. Энэ бол аймар өндөр тоо. Өнөөдрийн коронавирусын өндөр дэгдэлт бид нараас болж гараагүй ээ. Дижитал Үндэстэн гээд бөөнд нь цуглуулаад, 10 20 мянган хүн цугласан шүү дээ. С.Амарсайхан дарга болохоор “Өө энийг бол зохион байгуулаад явчихаж болно, хоол үйлдвэрлэлийн салбарыг л хорих ёстой” гэдэг юм яриад байх юм. Бид нараас болж гараагүй шдээ.

Хүрэлсүх сонгууль хийснээс болж гарсан шдээ, та бүрэн зунжингаа наадам хийсэн, сая Digital Nation гээд хачин юм боллоо шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ сайд чинь гарч ирээд бараг л одоо энэ цагаас хойш бид нарын энэ үйл ажиллагаа зохион байгуулсанаас хойш газруудаа нээнэ мээнэ гээд хуцаад байсан хаана байгаа юм бэ? Бид нар ажилламаар байна. Бид нар тоглоом биш ээ.

Та нарын тоглоом биш. С.Амарсайхаан, Л.Оюун-Эрдэнээ, УОК-оо та нарын тоглоом биш ээ бид нар. Намынхаа тулааныг дотроо хийцгээ та нар. Д.Сумъяабазартайгаа ноцолдож байгаан бол тулаанаа нам дотроо хий. Битгий бид нарыг дунд нь үргэдүүлээд бай.

Намынхаа тулааныг дотроо өөрсдөө хийцгээ. Хууль хүн болгонд л тэгш үйлчилье л дээ. Үйлчилгээний салбарынхан гэхээрээ ажиллаж болдоггүй. УОК гэхээрээ дуртай хүндээ зөвшөөрлийг нь өгөөд махан овоо босгож байдаг ийм байж болохгүй шүү дээ. Коронавирус чинь хаашаа юм 22-24 цагийн хооронд тардаг Л.Оюун-Эрдэнэ, Обуна эд нар юм хийхээр тардаггүй ийм тэнэг, хачин вирус юм уу. Энэ чинь юу болоод байгаан бэ?” хэмээн бухимдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *