Англи 5000 тракны жолооч түр визээр оруулна.

Брексит буюу Континентал Европын холбооноос салж сарних үйл явц үргэлжилж байна. Үүний үр дагавар болон “КОВИД-19” цар тахлаас шалтгаалан Англи улсад том машины жолооч дутагдалтай байна.

Энэ шалтгаанаар Их Британид тракны жолооч яг дутсанаас байдал хэцүүдэж байна. Тухайлбал, супермаркетууд хүргэлт нойллож, бараа бүтээгдэхүүн дутагдаж эхэлжээ.

Англи Улсын хуулиар том машиныг зөвхөн үнэмлэхтэй жолооч барьж хөдөлгөхөөс нааш хэн ч хөдөлгөх эрхгүй.

Англи бол дүрэм, ангилал, хууль нь төмөр шиг чанга орон. Тэрчлэн бензин байгаа ч шатахууны цистернүүд жолоочгүй улмаас зогсож байгаагаас бензин колонкууд бензингүй болжээ. Шатахуун түгээх станцууд нь бензингүй Монгол шиг оочер дугаар ихтэй байна.

Том машины жолооч дутагдалтай байгаагаас 5000 том машины жолоочид нэн яаралтай түр виз өгөхөөр Англичууд шийджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *