Ноцтой зам тээврийн ocлын улмаас 6 хүн бурхан болжээ.

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 330 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ocлын шинжтэй 244 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

Зам тээврийн ocлын улмаас өнгөрсөн гурван хоногт нийслэлд таван хүн, орон нутагт гурван хүн г э м т э ж, ноцтой зам тээврийн о с л ы н улмаас нийслэлд нэг, орон нутагт таван хүний aмь xoxирчээ.

Ноцтой зам тээврийн о с л ы н талаар дурьдвал:

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашин унадаг дугуй унаж явсан хүнийг м ө р г ө ж, а м ь н а с ы г xoxироосон байна.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл о н х о л д о ж, жолоочийн амь нac xoxирсон.

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл о нх о л д о ж, жолоочийн а м ь н а с х о х и р с о н.

Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, зорчигийн амь н а с х о х и р со н.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин о н хо л д о ж, жолооч, зорчигч хоёр хүний амь н а с х о х и р с о н хэргүүдийг тус тус шалгаж байна.

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *