БНХАУ долоо хоног хилээ хаалаа.

БНХАУ-ын Үндэсний баярын өдөр Аравдугаар сарын 1-7-ны хооронд тохиож байна. Энэ өдрүүдэд тус улс хилээ хаана хэмээн мэдэгдлээ.

Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу баяр ёслолын өдрүүдээр хилээ хаадаг. Өнгөрсөн жилүүдэд хилээ 3-5 хоног хаадаг байсан бол энэ жил долоо хоног хаахаар болсон төлөвлөжээ.

БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу:

  • Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр);
  • Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр);
  • Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр);
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр);
  • Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр);
  • Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр);
  • Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хилээ хаадаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *