Путин Трампыг сатааруулах гэж “сайхан” орчуулагч дагуулж очиж байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 онд Осакад болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад очиж, Трамптай уулзахдаа сэтгэл татам эмэгтэйг орчуулагчаараа дагуулж очсон нь түүний анхаарлыг сарниулах зорилготой байсан аж.

Энэ талаар Стефани Гришам дурсамж номдоо АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Европ, Оросыг хариуцан ажиллаж байсан Фиона Хиллийн ажигласан Путины уран нарийн аргуудыг дурджээ.

Тэгэхдээ “Уулзалт эхэлмэгц Фиона Хилл надад ойртож, Путины урт үстэй, хөөрхөн царайтай, гайхалтай биетэй дур булаам орчуулагч бүсгүйг анзаарсан эсэхийг минь асуулаа. Мөн тэр орчуулагч бүсгүйг Трампын анхаарал сарниулах оролдлого гэж таамаглаж байгаагаа хэлсэн юм” гэж бичжээ.

Хожим нь уулзалтын дараа ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр орчуулагч бүсгүй Гадаад хэргийн яамны Дарья Боярская байжээ.

Фиона Хиллийн таамаглал даруй олон улсын анхаарал татаж, Боярская орчуулагчийн зураг олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *