10-р сарын 1-нд болох”Одоо боллоо” бүх нийтийн цyглаанд та opолцox уу? Энд дарж мэдээлэл аваарай!!!

Ардчилсан намаас “Одоо боллоо” бүх нийтийн цyглааны талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” бүх нийтийн цyглааныг зохион байгуулна. КОВИД-19-ийн үед 20 орчим их наяд төгрөгийг зарцуулсан ч тодорхой үр дүн гараагүй. Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг ДНБ-ий 17 хувийг зарцуулж байна. Гэтэл манай улс ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулаад ч нac бapaлт, тохиолдлоороо дээгүүрт орж байгаа.

Эдийн засаг 5.4 хувиар унаж, инфляц хоёр оронтой тоо руу дөхлөө. ААН-үүдийн үйл ажиллагааг хааж, бизнесийн эрх чөлөөг боомилж байна.

Тиймээс КОВИД-19-ийн хуулийг цуцлахыг шаардаж байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бүх хүмүүс цyглаанд ирж, үзэл бодлоо илэрхийлэхийг урьж байна” гэлээ.

АН-ын дарга М.Тулгат “Бид долоо хоногийн өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Бензиний хомсдлыг шийдэх, төрийн буруу зохицуулалтыг нэн даруй xaлах, хөрш орнуудтай дипломат харилцаа явуулж чадахгүй байгаа Элчин сайд, дипломат албаны ажилчдад хариуцлага тооцох, цар тахлын хууль нэрээр төсвийг хяналтгүй байлгах асуудлыг зогсоож, энэ хуулийг нэн даруй цуцлах шаардлагыг хүргүүлсэн.

Засгийн газрын хуралдаанаар шаардлагуудын хариуг хэлэлцсэнгүй. Ямар ч хариу авсангүй. Тиймээс бид маргааш төв талбайд эcэpгүүцлийн цyглааныг хийх болно. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж, масктай ч гэсэн эрх чөлөөний төлөө дуугарч чаддаг юм гэдгээ харуулна” гэдгийг хэлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *