Б.Отгонтуяа: Энэ 2 хүн намайг нэг л тавьж явуулдаггүй шүү. Өнөөдөр бүр гуйлаа.

Жүжигчин Б.Отгонтуяа өөрийн цахим хуудаснаа “Би 2009 онд анх ээж болж байлаа. Төрөөд удаагүй ажилдаа орлоо. Дараа нь 2012 онд дахиад төрлөө бас л удаагүй 3 сартай байхад нь ажилдаа орлоо.

Дараа нь 2018 онд төрлөө. Тэгээд Монгол телевизтэй хамтраад DNA хөтлөж овоо ажлаа хийх гэсэн удалгүй жирэмсэн болоод бас жирмээ байхдаа Бүтэн амьдрал кинодоо жирмээ тоглочихлоо.

Тэгээд 2020 онд төрлөө. Тэрнээс хойш ажил хийх гэсэн энэ 2 хүнтэй зууралдаад гэртээ. Энэ 2 хүн намайг нэг л тавьж явуулдаггүй шүү. Өнөөдөр бүр гуйлаа ээж нь одоо ажлаа хиймээр байна та 2 минь тэгээд нэг ханиад томуу хүрчихгүй аятайхан байжий л даа гэж гуйлаа тоож байгаа ч юм алга хэхэ үгүй шүү л гэж байна лээ.

Тэгээд нэг юм бодлоо энэ 2 эмэгтэй намайг хэсэгтээ тавьж явуулахгүй юм энэ 2той хөөрхөн влог хийдэг юм уу? Бас л их үзүүштэй шдээ манай хоёр” хэмээжээ. Үзэгчид та бүхэн энэ 3 хөөрөхнөө влог хийвэл үзэх үү? саналаа үлдээгээрэй.

Жүжигчин Отгоо нь Энэ оны тавдугаар сарын 29-нд “Эхийн алдарт” хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан жүжигчин Б.Отгонтуяа нь “Шинэ үе”-ээр овоглодог олон жүжигчдийн нэг нь. Түүний овогийг Базаргүр гэдэг. Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын арван хурууг давна.

Тоглосон кинонуудаас нь дурдвал: “Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single ladies”, “Сарны гөлөг”, Хоёр хоёрын тав” гэх мэт олон кинонд дүр бүтээжээ.

Хошин урлагаар кареерийнхаа ихэнхи хугацааг өнгөрөөсөн тэрбээр отгон продакшн болох “Эмоци” -д харъяалалтай болсон. Тэрээр 10-р ангиа төгсөөд үеийнхэн нь сургууль соёлд яваад байдаг би гэдэг хүн явж чадаагүй аймагтаа үлдэж театрт дагалдан жүжигчнээр ажилд орлоо. Өө тэгээд дуучин жүжигчин, бүжигчин, хөтлөгч хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж дуртай ажлаа өглөө 8 цагаас орой 6 хүртэл хийнэ.

Харин 18 цагаас шөнийн 4 цаг хүртэл баранд бармен хийдэг байлаа. Залуу хүүхэд заавал найз нөхдийнхөө араас хот орж оюутан болоод жүжигчин болно гэсэн мөрөөдлөө орхилгүй ажилсаар нэг л өдөр ам минь хажуу талдаа гараад юм ярьж чадахаа байсан гэдэг.

Жүжигчин Отгоо сайн жүжигчнээс гадна сайн ээж, халамжит хань, гэрийн эзэгтэй билээ. Дөрвөн дэрсхэн хүүхдийн ээж тэрээр хамгийн отгон гишүүнээ 2020 оны 02 дугээр сарын 20-нд өлгийдөн авсан. Бага хүүхдээ гаргасны дараа нилээдгүй жин нэмсэн гэдэг.

Тэрээр энэ талаараа: Хайрлаж суух үртэй байна гэдэг агуу юмаа .Хүмүүс намайг яасан их таргалаа вэ? Үс чинь бууралтсан. Яасан их ядраа вэ? Царай алдчихсан байна гээд л их асуухын. Тиймээ би ядарсан царай алдсан таргалсан гэхдээ л би маш том ажил хийсэн гэж хэлдэг. Удахгүй бүх зүйл сайхан болно.

Үр хүүхдүүд минь эрүүл саруул элэг бүтэн байвал бусад нь хамаа алгоооо.Тийм болохоор бусдад үргэлж сайхан үг хэлж байгаарай тэр хүний амьдралыг мэдэхгүй байж яаран бүү дүгнэлт хийгээрэй хэмээжээ.

Хэдий цаг хугацаа өнгөрч бага хүүхэд нь ой гарантай болсноор жүжигчин бүсгүй маань ч хэвийн жиндээ орж, ажлаа хийн жаргалтай сайхан амьдарч байна. Бид хэн нэгнийг шүүж гадаад үзэмжээр нь дүгнэнэ гэдэг үнэхээр бүдүүлэг. Бие биедээ урмын үг хайрлаж байгаарай. Ингээд та бүхэнд жүжигчин бүсгүйн аз жаргалтай гэр бүлийн зургийг хүргэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *