Багш нар цалин нь xүpэлцэхгүй, хичээл заах гээд өөрсдөө зээлээp компьютер авч байна.

Багшийн ажлын ачаалал цар тахлын үед 2 дахин нэмэгдсэн байна. Тодруулбал нэг ангийн сургачдыг хоёр хувааж ээлжээ хоёр болгосноос гадна хичээлийн төлөвлөгөө боловсруулах, эргээд сурагчдын гэрийн даалгаврыг шалгахад хоногийн 24 цаг хангалтгүй байгааг тэд хэлж байна.

Энэ байдал нь ч залуу багш нарыг халширхад хүргэж байна.

Энхтуяа (16-р сургуулийн математикийн багш): Нийтдээ 34 дэх жилдээ багшилж байна. Үдээс өмнө 7А гэдэг ангид орлоо гэхэд үдээс хойш нөгөө бүлэгт нь орно. Өдөрт би 7 цаг заах байсан бол одоо 14 цаг зааж байгаа байхгүй юу. Зарим өдөр нь 6 цаг заадаг бол 12 цаг гэх мэтчилэн өдөр болгон ийм.

Уг нь багшийн норм чинь 19 цаг юм байгаан.Гэтэл 27 цаг гэдэг бол 8 цаг илүү ажиллаж байна шүү дээ. Залуу багш нар ч ядарч байна гэж хэлж байгаа. Тэгээд гадагш нь гаргаж хэлэх зориг зүрхгүй болчихсон. Хоногийн 24 цаг бараг багш нарт хүрэхээргүй. Хичээлээ бэлдэнэ, анги ангийн хүүхэд тус бүрт энэ ойлгосон, энэ ойлгоогүй гэдэгт нь хүрч ажиллана.Хичээлийн минутыг 40 байхыг 35 болгоод багасгачихсан байж байдаг.

35 минутанд 35 хүүхдэд хүргэнэ шүү дээ. Шөнийн 12 цаг болж байхад багшаа энэ гээд бодлогоо явуулна. 12 өнгөрсөн хойно ч явуулна. Ар гэртээ нэр хүндгүй, авсан ч цалин байхгүй ийм л улсууд багш нар болоод байна. Багш нарын хувьд нийгмийн асуудлыг нэгдүгээрт ярихгүй бол залуу багш нар ерөөсөө ажил хийж чадахгүй байдалд орсон байна.Ар гэрээ тэжээх гэхээр 500 мянган төгрөг.

1-5 жил ажиллаж байгаа багш нар чинь 750 мянган төгрөгийн цалинтай шүү дээ. Тэгээд нийгмийн даатгалаа төлнө. Би гэхэд 34 жил ажиллачихаад 850 мянган төгрөгийн л цалинтай. 850 мянган төгрөгний 200 мянга нь НДШ, ХАОАТ гээд явчихна. 2015 онд багш нарыг Lenovo гээд компьютерээр хангасан одоо 7 жил болж байна.

7 дахь жилдээ зарим нь эвдрээд дууссан. Зарим нь гар утсаараа зааж байна лээ. Тэгээд нөгөө гар утас тогтоогч гар худалдаж аваад өөрөө л авна. Сургуулиас юм уу улсаас өгөхгүй. Тэгээд тэрэн дээрээ гар утсаа байрлуулж байгаад самбар дээрээ заах ч юм уу ийм маягтай. Мэдээж шаардлага хангахгүй бичлэгүүдээ хүүхдүүд явуулж байгаа юм чинь.Компьютер авахын тулд зээл авч байгаа юм.

Тэгээд өөрийнхөө цалингаас зээл авна шүү дээ. Цалингаа ар амьдрал гэртээ зарцуулахгүй энд түмний хүүхдийн төлөө сургалтаа бүрэн явуулахын тулд худалдаж авч байна гэсэн үг шүү дээ. Өглөө ороод хичээлийн цаг заагаад үлдсэн цагууд дээрээ маргаашийнхаа хичээлийг бэлдэж байх ёстой байтал шөнө бэлдэж байна шд.Шөнө нойргүй хонож байна. Зөвхөн энэ биш янз бүрийн судалгаанууд шаарддаг.

Цаас гэхэд өөрсдөөсөө гарна. Нэгэнт энэ ажлыг 30 хэдэн жил хийчихсэн юм чинь тэтгэвэрт гарахаас нааш шантраад хаачих вэ.

Залуучууд бол үнэхээр шантарч байна. Монгол улс бол 2 жил боловсролыг үнэхээр хаясан. 30 жил энд ажиллаж байгаа боловсон хүчнийг хаясан.Хаана ч харсан багш авна, тийм багш авна гээд зар байгаа. Гэтэл нөгөө багш нар нь яасан бэ гэхээр ажлаа хаяад эрэгтэй багш нар нь ажлаа хаяад хүнд ачааны машинаар ажил хийх нь илүү орлоготой байна.

Багш нарын цалин хөнгөлөлт нийгмийн баталгаа гэж тэг. 1990 оноос өмнө хамгийн сайн хүүхдүүдээ багш болгодог байсан. Гэтэл одоо хамгийн сайн хүүхдүүдээ багш болгохгүй байгаа.” гэж ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *