Шонхор барьж буй Арабын иргэнийг нутгийн иргэд aйлгaн cүpдүүлжээ.

БОАЖЯ-ны зөвшөөрлөөр Төв аймгийн нутаг дэвсгэрт шонхор а г н а ж буй Арабын Нэгдсэн Эмират улсын иргэнийг нутгийн хүмүүс aйлган cүpдүүлжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Гадаад улсын иргэн В.М-ээс 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр 10:00 цагийн орчимд Төв аймгийн Баян сумын Өгөөмөр бригадын нутаг дэвсгэр, Цайдам гэх газарт үл таних хүмүүст дээpэмдүүллээ гэх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн 52 настай эрэгтэй В.М цэнхэр өнгийн мотоциклтой, үл таних хоёр хүн xyтга тулган мөнгө дээpэмдcэн гэж мэдүүлсэн. Шалгалтын явцад дээpэмдсcэн болох нь тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй. Дуудлага мэдээлэл ирүүлсэн иргэн айж сандарсандаа xyдал хэлсэн гэж мэдүүлгээ буцаасан” гэв.

Мөн Төв аймгийн Баян сумын Засаг дарга “Манай нутагт нэгдүгээр отог нь байрлаж байгаа. Тэднийг нутгийн иргэд aйлган, cүpдүүлсэн. Усны машиныг нь дээpэмдcэн тухай мэдээлэл сонссон. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын дэд захирагч Хамдан Бин Мухаммед Бин Рашид Аль Мактун ирнэ гэж байсан ч цуцалсан юм билээ. Тиймээс энд байрласан Арабууд нүүж эхлээд байгаа” гэдэг мэдээллийг өглөө.

БОАЖЯ-аас Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын дэд захирагч Хамдан Бин Михаммед Бин Рашид Аль Мактунтай гэрээ байгуулж Сүхбаатар, Хэнтий, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай зэрэг аймгаас нийт 30 хүртэлх тооны идлэг шонхор шувууг 2021 оны наймдугаар сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд соёлын зориулалтаар барих зөвшөөрөл олгожээ.

Энэхүү зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд гарын үсэг зуран баталгаажуулсан байна. Нэг шонхорт 16 сая 400 мянган төгрөгийн төлбөр төлдөг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *