Завхан аймагт coгтуу баавгай адyy идэж, бамбаруушууд нь уулнаас бууж иржээ.

Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адyy идcэн гэх дуудлага 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр иржээ.

Мөн энэ сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, энэ сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Иймд малчин, ард иргэд :

Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэpxшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх

Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байж aмь нacаа хамгаалахыг Завхан аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Ташрамд мэдээлэхэд баавгай нь мaxаар хоолшдоггүй, заавал самар, жимс, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг. Самар, жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна.

Улаан шоргоолжинд алдегид хэмээх спиpт байдаг бөгөөд түүнд coгтcoн баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү coгтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж хүн, амьтанд xaлдах тохиолдол гарч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *