Монгол улсын хүн амын 10%-д “КОВИД-19”-ийн халдвар тархаж 1169 иргэнээ алдлаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт КОВИД-19 халдварын нийт 2153 тохиолдол батлагджээ. Тодруулбал, Улаанбаатарт 1204, орон нутагт 949 тохиолдол тус тус бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 293371 боллоо. Мөн өчигдөр 7262 хүн эдгэрсэн байна.

Өнгөрсөн хоногт КОВИД-19 халдварын улмаас 17 хүн нac бapжээ. Амь нacaa алдсан хүмүүсийн хувьд архаг хууч өвчин, КОВИД-19 халдвар хавсарсан шалтгаантай болохыг Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20789 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 62415 хүн гэрийн ажиглалтад байгаа юм.

Хөнгөн 11378
Хүндэвтэр 6810
Хүнд 2207
Нэн хүнд 394 иргэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 20789 хүний 4384 нь хүүхэд, 1607 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 62415 иргэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *