Э.Намуун: Үг гэдэг үнэхээр хүчтэй юм. Гэр бүлээ xaясан л гэнэ, гэр бүл caлгасан л гэнэ, хүүхдүүд өнчpүүлсэн л гэнэ.

Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Э.Намуун “Орших уу, эс орших уу” реалити шоуны үеэр үзэгчдэд танигдаж, шоуны шүүгч Д.Сосорбарам гавьяатын урилгаар Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт гол дүр бүтээжээ.

Энэхүү жүжигт “Х Түц” продакшны жүжигчидтэй хамтран тоглосон ба Со гавьяат найруулсан юм. Харин тэрээр СУИС-ийн оюутан гэхэд мугүй тоглож ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулсан билээ.

Телевизийн шоуны шүүгчид Э.Намуунаад “Хэрэв чи хүнтэй гэрлээгүй бол ханиа зөв сонгоорой. Энэ сайхан авъяасыг битгий зэврүүлээрэй” гэж захиж байсан гаж. Харин тэр үед дөрөвдүгээр дамжааны оюутан Э.Намуун гэр бүлтэй болж, хоёр хүүхдийн ээж болчихсон байсан гэдэг.

Анхны амьдралаа үе тэнгийн залуутай эхлүүлж хүү охинтой болж явсан тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө өөрөөсөө 6 ах жүжигчин Б.Эрхэмбаяртай хоёрдахь амьдралаа эхлүүлж, дөрвөн хүүхдийн ээж байх сонголтыг хийсэн.

Г.Эрхэмбаяр хоёр хүүхэдтэй, Э.Намуун ч хоёр хүүхэдтэй. Хосууд тал талаасаа хоёр хүүхдээ авчирч, зургуулаа нэг гэртээ амьдрах болсон. Энэ амьдралдаа сэтгэл дүүрэн байгаагаа жүжигчин Э.Намуун өөрийн хувийн амьдралаа олноос нуудаггүй нэгэн. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичив.

“Үг гэдэг үнэхээр хүчтэй юм. Гэр бүлээ х а я с а н л гэнэ, гэр бүл салгасан л гэнэ, хүүхдүүд өнчрүүлсэн л гэнэ. Гэвч Үнэн гэх бамбай гэж байдаг юм байна. Хэдийгээр аманд орсноороо, сэтгэлд бууснаараа ам уралдан шүүмжилсэн дарамт дэндүү их байсан ч бодит байдлын үнэнийг бид мэдэж байсан учраас сэтгэлд нэг их хүнд тусаагүй. Бодит байдал, үнэн гэж чухам юуг хэлээд байна вэ?

Гэр бүлийн аз жаргал гэдэг хүүхдийн гэрэлтсэн харцанд оршдог. Төрсөн төрүүлсэндээ биш, харин хайрласан хүмүүжүүлсэндээ хүүхдийн харц гэрэлтдэг. Бидний гэр бүл дөрвөн хүүхдийнхээ хамт, ам бүл 6уулаа аз жаргалаа аваад, үнэн гэх бамбайгаа бариад шинэ гал голомтондоо орлоо” хэмээжээ.

Харин хосууд маань өнгөрсөн жил шинэ хүнээ өлгийдөн аван аз жаргалтай амьдарч байгаа билээ.

Тэрбээр эх хүн эмэгтэй хүний жаргалыг ахин мэдрүүлсэн нархан минь дээ хэмээн бяцхан хүүхдийнхээ зургийг цахим хаягтаа оруулжээ.

Намууны хувьд одоо 31 настай хэдий ч хүний өөрийн нийлсэн 5 сайхан хүүхдийн ээж. Хэдий тэр хойд эх ч маш сайн хойд ээж юм. Б.Эрхэмбаярын том охиныг дагуулан мэргэжил сонголтын зөвлөгөөг авсан тухайгаа нийтэлжээ.

Хүний амьдралын чухал шийдвэрүүдийн нэг болох мэргэжил сонголтын асуудлаа хойд ээжтэйгээ зөвлөж байна гэхээр ямар дотно харилцаатай болох нь харагдаж буй.

Тэрээр эмэгтэйчүүддээ хандан “Хүүхдээ хараад гэрт байгаа ээж хүн та энэ хорво огийн хамгийн хүндтэй, үнэтэй ажлыг хийж байгаа. Тиймээс өөрийгөө бүү дутуу үнэл” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *