Монгол улс Хятад, Европ руу гутал экспортлодог байжээ. Мөн дээрээс нь Монголчууд…

БНМАУ гэж байх үед монголчууд гутлын үйлдвэртэй, тэр нь аль 40 жилийн өмнө ийм хөөрхөн загвартай гутал хийдэг байжээ. Мөн манай гутлын үйлдвэр цэргийн, ажлын зориулалтаар соц орнуудад гутал экспортолдог байжээ.

Арьс ширээ бүрэн дотооддоо боловсруулдаг байж. Манай улс жилд 1 сая хонины нэхий боловсруулах савхины үйлдвэр, 3,5 сая хос гутал үйлдвэрлэх гутлын үйлдвэртэй, соц орнуудад цөөнгүй юм экспортолдог байжээ.

Ажилчдын яриагаар бол манай улсын арьс шир, гутлын үйлдвэрийн оргил үе нь 1985 он байжээ. 2 ээлжээр ажилладаг, жилд 3,5 сая гутал үйлдвэрлэж, 500 мянган хос гутлын түрий оёж Чех улсад экспортолж, малын бүх зүйлийг ашиглаж, ноосных нь зунгагаар цавуу үйлдвэрлэдэг, желатин гаргаж аваад гэрэл зургийн хальс, рентгений хальсны материал үйлдвэрлэж байсныг тэр үеийн ажилчид ярьж байна.

Үүнээс гадна монголчууд Чех шошго оёод Хятад руу, бас Чех руу гутал гаргадаг байжээ. Одооны хятадууд гутлан дээрээ америк брэндийн шошго наагаад Монгол мэтийн улс руу гаргадаг шиг. Ширэн гутал нь тэр үеийн даавуун шаахайтай хятадуудад үлэмж тансаг эд байжээ. Тэр үеийн Монголд хамгийн өндөр цалин авдаг ажилчид нь гутлын үйлдвэрийнхэн байсан гэнэ.

Хэдийгээр 1990 онд социализм задарсан ч монголчууд савхи, гутлын үйлдвэртээ технологийн шинэчлэл хийгээд авч үлдэх боломжтой байсныг япончууд хүртэл хэлж байсан гэнэ. Энэ үнэн байсныг ноолуурын “Говь” үйлдвэр баталдаг. Гэвч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, “халзан” Д.Ганболд, Баабар нарын урд зүгийн голдуу этгээдүүд өлсөж гарч ирснээр монголчуудын бүтээн байгуулалтын цаг үед дуусан аж.

Манай гутлын үйлдвэрүүд технологийн шинэчлэл хийж дуусахын даваан дээр эмгэнэлтэйгээр төгссөн байна. Гутлын үйлдвэрт Италийн бүтэн шугам угсраад дуусахад “ардчилагчид” хувьчилна аа хэмээн булааж аваад бүх тоног төхөөрөмжийг нь хашаанд гаргаж овоолоход инженерүүд нь уйлаад хараад зогсож байсан түүх бий аж. Тэр хүмүүс одоо ч амьд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *