ШУУРХАЙ: 10-р сарын 1-нээс хөл хорио тогтоох эсэхийг Шадар сайдын ажлын албанаас тодрууллаа.

Аравдугаар сарын 1-нээс хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас тодруулав. Шадар сайдын ажлын алба “Энэ бол ташаа мэдээлэл. Хөл хорио тогтоох талаар ямар ч зүйл яригдаагүй” хэмээв.

Харин коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан ч энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа билээ.

Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж ХӨСҮТ үзсэн байна. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргаж байжээ.

“Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газрын хуралдаанд ямар нэгэн санал оруулаагүй байна. Тиймээс ийм асуудал яригдаагүй гэсэн үг” гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1991 тохиолдол бүртгэгдэж, 6848 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 296766 болж нэмэгдлээ. Шинээр батлагдсан тохиолдлын 1043 нь нийслэлд, 945 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдсөн байна.

Халдварын улмаас сүүлийн хоногт 61-80 насны 19 хүн нac бapсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1152 хүн э н д э э д байна.

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21501 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 65419 хүн Өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *