Агаарын бохирдлыг хянах нисдэг микрочипүүд удахгүй агаарт хөөрнө.

Судлаачид элсний ширхэгийн хэмжээтэй бүхий далавчтай нисдэг микрочипүүд бүтээгээд байна. Магадгүй энэ төхөөрөмж одоогоор дэлхий дээрх хамгийн жижигхэн нисдэг төхөөрөмж байх. Энэ нь салхинд хийсч байхаар зохион бүтээгдсэн. Төхөөрөмж дээр хэд хэдэн апп суурьлагдах бөгөөд тэдгээр нь өвчин болон агаарын бохирдлыг хянах юм байна.

Далавчны санааг улиас болон бусад моднуудаас эргэлдэн унаж буй үрнээс санаа авсан байна. Тэд нисдэг тэрэг шиг удаанаар эргэлдэж доош газардахдаа салхинд туугдаж модноос нилээн хол зайнд унадаг байна.

Northwest их сургуулийн баг энэ санааг олсон бөгөөд бүтээхдээ илүү сайжруулж бас илүү жижиг болгож чадсан. Ахлах Профессор John A.Rogersийн хэлснээр бид байгаль дахь үрээс ч илүү жижиг хэмжээтэй, илүү тогтвортой хол замыг туулах чадвартай бичил нисдэг тэргийг бүтээж чадсан. Гэхдээ тэдгээр нь агаарын хүчинд эвдрэхээр тийм ч жижиг биш юм гэжээ.

Мөн тус төхөөрөмж нь өөр дээрээ мэдрэгч, тэжээлийн эх үүсвэр зэргээ тээхээр хангалттай том юм. Мөн тэд төхөөрөмж дээрээ антин суурьлуулж утасгүй холбоогоор түүнийг удирдах хэд хэдэн хувилбарууд дээр бас туршилт хийсэн байна.

Тус нисдэг микрочипүүд одоогоор зөвхөн туршилтын шатандаа байгаа бөгөөд хараахан агаар мандалд гарч эхлэх болоогүй юм. Мөн тэд өөр загвар хувилбаруудыг нэмж хөгжүүлж бүтээхээр төлөвлөж байна. Хамгийн гол зүйл нь байгальд шингэж задардаг материалыг ашиглах нь чухал байгаа юм.

Тус багийн ахлагч Рожерсийн хэлснээр “Бид энэхүү төхөөрөмжийг байнгын удирдаж агаар мандалд байлгаж чадна гэж бодохгүй байна. Харин тодорхой хугацаанд тодорхой судалгаа болон хэрэгцээг хангах төвшинд ашиглах байх. Магадгүй та нэг сар орчим ашиглаад, дараа нь төхөөрөмжүүд унтарч, алга болох болно, харин түүний дараа та ахин шинэ төхөөрөмжийг байрлуулах хэрэгтэй болох байх.” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *